A

A

A

Бүлэг: 1979

 

Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр

сарын 21-ний өдрийн А/112 дугаар тушаалын 17  дугаар хавсралт

 

Ан амьтаны  нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт,

хавсралт мэдээг нөхөх заавар

 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т  рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд цахимаар илгээж, татварын эцсийн тооцоо хийнэ.

Байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан  нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан төлбөр тооцох үзүүлэлтээр ан амьтаны нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн тайланг харьяа татварын албанд гаргана.

 

Тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.

 

Нэг.Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-19/-ийн маягтын ногдуулалтын тооцоолол:

 

1.Тайлангийн маягтад тухайн төлбөр төлөгчийн ан амьтаны нөөц ашигласны төлбөр ногдуулалтын тооцооллыг нэгтгэн  "төгрөг"-өөр тайлагнана.

1.1.Төлбөр ногдуулалтын тооцооллын хүснэгтэд төлбөр ногдох зүйл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн               8.1-д заасан (1.Үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барьсан амьтны  төлбөр, 2.Ахуйн зориулалтаар агнах ан амьтны төлбөр,   3.Ан амьтныг амьдаар  барьж эзэмшин,гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөр, 4. Ан амьтныг амьдаар нь  төрөөс худалдан авч өмчилсний төлбөр, 5.Гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөр, 6.Амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөр)-аар болон 12 дугаар зүйлийн 12.1-т заасан ан амьтаны нөөц ашигласны төлбөр тооцох амьтаны төрөл /багана-1,2/-өөр, мөрийн дэс дугаар /багана-3/-ыг оруулсан байна.

1.2.Байгалийн нөөц ашигласан төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан  нь энэ тайлангийн маягтаар ан амьтаны  нөөц ашигласны төлбөр төлөгчийн тоо /багана-4/-г  бөглөнө.

1.3.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу хэмжих нэгжийг (үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг-килограммаар, ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих иргэнээс төлбөрийг агнасан, барьсан шувуу, загасны-ширхэгээр, бусад ан амьтаны төлбөрийг- тухайн ан амьтаны толгой тутмын экологи, эдийн засгийн үнэлгээгээр, ан амьтныг амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөр  ан амьтны төлбөрийг-борлуулалтын орлогоор, гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан  ан амьтны төлбөрийг- гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр) оруулан   /багана-5/-аар илэрхийлсэн. 

1.4.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан ан амьтны нөөц ашигласны төлбөрийн  хувь, хэмжээ                     /багана-6/-г оруулсан.

1.5.Хуульд заасан эрх бүхий байгууллагаас баталж тогтоосон төлбөрийн хэмжээ /багана 7/-г, тоо хэмжээ /багана 8/-ээр оруулна.

1.6.Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн /багана-9/ нь  Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /багана-17/-ний нийлбэртэй тэнцүү байна.

1.7.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1  дэхь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-10/-г оруулах ба  Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-19(A)/-ний /багана-18/ нийлбэртэй тэнцүү байна.

1.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2  дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-11/-г оруулах ба   Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-19(A)/-ний /багана-19/  нийлбэртэй тэнцүү байна.

1.9.Нийт төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ан амьтаны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийн дүн /багана-9/-ээс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-10,11/-ийн дүнг хасаж, тайлант хугацааны нийт төлбөл зохих төлбөрийн  дүн /багана-12/-г  тооцоолон гаргах бөгөөд  Ан амьтаны  нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-19(А)/-ний 20-р баганын харгалзах мөрийн  нийлбэр дүнтэй тэнцүү байна.

 

Хоёр.Ан амьтаны  нөөц ашигласны төлбөрийн  хавсралт мэдээ  /ХМ-19(А)/-ний тооцоолол:

  

2.Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн ногдох зүйлд үйлдвэрлэлийн,  ахуйн, тусгай зориулалтаар агнасан, барьсан амьтнаар ангилан хавсралт мэдээ  /ХМ-19(А)/-гээр гаргана.

2.1.Төлбөрийн хавсралт мэдээний Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөр төлөгч нь  Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн нэр /багана-1/, регистрийн дугаар /багана-2/-ыг, иргэншил /багана-3/-ыг  тус тус гараас бөглөнө.

2.2.Төлбөр ногдох зүйл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан (1.Үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барьсан амьтны  төлбөр, 2. Ахуйн зориулалтаар агнах ан амьтны төлбөр, 3.Ан амьтныг амьдаар  барьж эзэмшин,гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөр, 4.Ан амьтныг амьдаар нь  төрөөс худалдан авч өмчилсний төлбөр, 5. Гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөр, 6. Амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөр)-аар болон 12 дугаар зүйлийн 12.1-т заасан ан амьтаны нөөц ашигласны төлбөр тооцох амьтаны төрөл /багана-4,5/-өөр, мөрийн дэс дугаар /багана-6/-ыг илэрхийлсэн.

2.3.Байгалийн нөөц ашигласан төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан  нь энэ тайлангийн маягтаар ан амьтаны  нөөц ашигласны төлбөр төлөгчийн тоо /багана-7/-г бөглөнө.

2.4.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу хэмжих нэгжийг (үйлдвэрлэл,соёл,шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг-килограмм, ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих иргэнээс төлбөрийг агнасан, барьсан шувуу,  загасны-ширхэг, бусад ан амьтаны  төлбөрийг-тухайн ан амьтаны толгой тутмын экологи, эдийн засгийн үнэлгээгээр, ан амьтныг амьдаар барьж эзэмшин,гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөр  ан амьтны төлбөрийг-борлуулалтын орлогоор, гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан  ан амьтны төлбөрийг- гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр) оруулсан  /багана-8/-аар байна. 

2.5.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ  /багана-9/-г илэрхийлсэн.

2.6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан "Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн  тодорхойлолт"-ын дугаар /багана-10/-ыг, "Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах,  барих гэрээ"-ний  дугаар /багана-11/-ыг,  "Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг"-ийн дугаар /багана-12/-ыг бөглөнө.

2.7.Дээрх тодорхойлолт,гэрээ,эрхийн бичигт байршлыг заасан бөгөөд аймаг, сумын  нэр /багана-13,14/-ийг сонгон оруулна.

2.8.Хуульд заасан эрх бүхий байгууллагаас баталж тогтоосон төлбөрийн хэмжээ /багана 15/-г, тоо хэмжээ /багана 16/-ээр гараас оруулна.

2.9.Тайлант хугацаанд ногдуулсан төлбөрийн дүн /багана-17/-г тооцохдоо тогтоосон төлбөрийн хэмжээ /багана 15/-г, тоо хэмжээ /багана 16/-ний үржвэрээр тооцоолон гаргах ба Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-19/-гийн  9-р баганын  нийлбэртэй тэнцүү байна.

2.10.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэхь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-18/-г гараас оруулах ба Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-19/-ийн 10-р баганын нийлбэртэй тэнцүү байна.

2.11.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-19/-г  гараас оруулах ба Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-19/-ийн 11-р баганын   нийлбэртэй тэнцүү байна.

2.12.Нийт төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн /багана-17/-аас чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-18,19/-ийн дүнг хасаж, тайлант хугацааны нийт төлбөл зохих төлбөрийн  дүн /багана-20/-г  тооцоолон гарах ба Ан амьтаны  нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-19/-гийн 12-р баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.

 

---оОо---