- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САНТМАРГАЗ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 08
Холбоо
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 тоот тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээг авч ажиллахыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Өнөржаргал/-д даалгасугай.
ДАРГА Т.ХАТАНБААТАР
Текст томруулах
A
A
A
