- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ /өвөлжөө, хаваржаа, намаржааны бэлчээр, хадлангийн талбайг малын хөлөөс чөлөөлөх, бэлчээрийг зөв зохистой ашиглах/, /ЗХХАЭ №30 2022.10.25/

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 42
Жаргалант
НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын нутаг дэвсгэр дэх өвөлжөө, хаваржаа, намаржааны бэлчээр, хадлангийн талбайг малын хөлөөс чөлөөлөх, бэлчээрийг зөв зохистой ашиглах зорилгоор "Нийтээр дагаж мөрдөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянан, улсын нэгдсэн буртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад мөрдүүлөн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ерболат/, Байгаль орчны улсын байцаагч Х.Хуантай/ нарт үүрэг болгосугай.
ДАРГА Х.АДИЛХАН
Текст томруулах
A
A
A
