- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №30 2022.10.25/

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 43
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хилийн 0196 дугаар салбарын 96 адуу, 21 үхэр бүгд 117 толгой бодыг оногдсон малын хөлийн татвараас чөлөөлсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, хуульд заасан ажил, хөтөлбөрт зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ерболат/-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд даалгасугай.
ДАРГА Х.АДИЛХАН
Текст томруулах
A
A
A
