A

A

A

Бүлэг: 1979

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн

Хуралдааны 42 тоот тогтоолын хавсралт

 

Баян-Өлгий аймгийн Булган сумд бэлчээр ашиглах

талаар нийтээр дагаж мөрдөх журам

Нэг. Нийтлэг зүйл

1.1.Журмын үндэслэл

 

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжууд.

 

1.2.Журмын зорилго

 

Сумын хэмжээнд бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, энэ талаар гарсан зөрчил, маргааныг зохицуулах, учирсан хохирлыг барагдуулах харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Бэлчээр ашиглах нөхцөл

 

2.1.Дөрвөн улирлын бэлчээрийг баг, малчдын хэсэг бүлэг, хот айлаар хуваарилан сумын Засаг даргатай гэрээ байгуулан нийтээр ашиглана.

 

2.2.Гэрээний хугацаа 3 -6 жил байна.

 



2.3.Улирлын бэлчээрт мал оруулах, малын хөлөөс чөлөөлөх хугацааг бэлчээр ашиглалтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.

 

2.4.Бэлчээрийн ерөнхий даацыг өвөлжөөний бэлчээрээр тооцно.

 

2.5.Өвөлжөө, хаваржаа, намаржаанд шинээр нэмж малын хашаа, пүнз барих хадлангийн талбай гаргах, хашаа татахдаа эхлээд тэнд нутагладаг малчдын саналыг авч, багийн Иргэдийн Нийтийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

 

2.6.Өвөлжөө, хаваржааныхаа хашаа хороог худалдвал бэлчээр ашиглуулах гэрээг цуцалж, цаашид тухайн бэлчээрийн ашиглалтыг хэрхэн зохицуулах талаар тэнд нутагладаг малчдын хэсэг бүлгийн саналыг авч багийн ИНХ-аар шийдвэрлэнэ.

 

2.7.Гэрээт бэлчээртээ бусдын малыг оруулах асуудлыг бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүйгээр малчид хоорондоо зөвшилцөн зохицуулж болно.

 

Гурав. Бэлчээр ашиглалтын хуваарь

 

3.1.Бэлчээр ашиглалтын ерөнхий хуваарь

 

Сумын хэмжээний нийт бэлчээрийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 52-р заалтыг үндэслэн дараах хуваарийн дагуу ашиглана.

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутаг,

2.Сумын төвийн мал бүхий өрхүүдийн бэлчээр,
 

Баг

Газрын нэр

1

Хужирлаг, асгарт, индерт, хуйт, зам анги, доод хөшөөт, дээд хөшөөт, хүн чулуу, хар даваа, мерзетханы салаа, тоошонт

2

Туулайт, хөшөө даваа, улаан даваа, цагаан бургаст, хонинчулуу, хагалгаат, улаан даваагийн амнаас голын дагуух Ёлтын төв  хүртэлх айлууд, Артел салаа, Улагпан салаа

3

Шархан салаа, Дунд Жаргалант, Их Жаргалант, Бага хуурай, хар даваа, Улаан өм өндөр хар, бага булаг, Хар салаа, Хөмөвөл, Цагаан эерэг, Утбулаг, Таргил, Төргөний эх, Шунай, Ташуу, Дөргөн

4

Сумын төв, нарийн жаргалант, Их хуурай, Цагаан бургаст, Дунд жаргалантаас Туулайтын 4 ам хүртэл

5

Хөшөө, битүү, цогтийн даваа, зоост, сонгинт, шавар хэцүү, Индэрт, гомбо даваа, хятад салаа, бугшийн даваа, елент, сэрүүн, хар даваа

6

Сөнхөлийн бага ширэг гүүтийн ам, Харгайт, Баянзүрх, Баярын салаа, Онц, урт даваа

7

Ихэм, дээд хар даваа, доод хар даваа, хусын эх, их төмөртийн гол, дунд төмөртийн гол, багийн төв, шуугайт салаа, шаширтын ам, хуурайт, чачирт 3 булаг, индэрт, мухар төмөрт, гол дагуух хавсал.


3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр,

4.Оторын бэлчээр,

5.Мал тууварлан өнгөрөх зам
 

3.2.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бэлчээрийн хуваарь, багаар

I.Хаврын бэлчээр

II.Зуслангийн бэлчээр

Баг

Газрын нэр

1

Асгарт, Хужирлаг, Айрагчин

2

Сайхан, Хонинчулуу, Улаан даваа, Цагаан бургаст

3

Их жаргалантын эх, Дунд жаргалантын эх, Таргилын эх, Хар нуур, Дөргөн, Тайчу

4

Цагаан бургаст, Нарийн Жаргалант, сумын төв, Туулайтын ам

5

Бага хотгор, майнт, сэрүүн, баянгол, устай хөшөө, туулайт, хужирлаг, Бураат, Хөх булаг, данзан харгай, урт салаа

6

Их түргэн, Их Ширгэ, сэрүүн маньт, Уст хөшөө

7

Сөнхөл нуур, индерт, дунд төмөртийн харгайт, хорж, дэрвээдэг, их төмөртийн хундагт, шагдар, шуугайт, халзан, өлөнт





 

III.Намаржааны бэлчээр
 

 

Баг

Газрын нэр

1

Улаагчины гол дагуу, Айрагчингээс зам анги хүртэл

2

Туулайт, хөшөө даваа, улаан даваа, цагаан бургаст, хонинчулуу, хагалгаат, улаан даваагийн амнаас голын дагуух Ёлтын төв хүртэлх айлууд, Артел салаа, Улагпан салаа

3

Дөргөн , Могойт, Цалгар, Дунд Жаргалантын сонгинт, хэрчин, хавтгай харгайт, таргилаас дунд Жаргалант хүртэл

4

Сумын төв, Нарийн Жаргалант, бага хуурайн амнаас сум хүртэлх, цагаан бургаст,

5

Хар усны хөндлөн, зам ангийн хашаа, майнт, зам салаа, сэрүүн, баянгол, хөшөө, хах толгой, индэрт, туулайтын баянзүрх, хужирлаг, даваат, өлөнт, хүйтэн хошуу.

6

Бага ширгэ, сэрүүн

7

Их төмөртийн хундагт, хундагтны амнаас даваат салааны ам, дунд төмөрт, харгайтын бага бэлчээр, хөх даваагийн ам, улаанхусын гол дагуу

 


IV.Өвөлжөөний бэлчээр
 

Баг

Газрын нэр

1

Хужирлаг, асгарт, индэрт, хуйт, зам анги, доод хөшөөт, дээд хөшөөт, хүн чулуу, хар дава, мерзетханы салаа, тоошонт

2

Туулайт, хөшөө даваа, улаан даваа, цагаан бургаст, хонинчулуу, хагалгаат, улаан даваагийн амнаас голын дагуух Ёлтын төв хүртэлх айлууд, Артел салаа, Улагпан салаа

3

Шархан салаа, дунджаргалант, Их жаргалант, бага хуурай, хар даваа, Улаан өм, өндөр хар, бага булаг, Хар салаа, Хөмөвөл, Цагаан эерэг, Утбулаг, таргил, Төргөний эх, Шунай, Ташу, Дөргөн

4

Сумын төв, Их Хуурай, Нарийн жаргалант, цагаан бургаст

5

Туулайт, харгайт, хятад салаа, бугашын даваа, даваат, өлөнт, гомбо даваа, индэрт, шавар хисүү, сонгинт, цогтийн даваа

6

Улаан богч, Их Түргэний эх

7

Ихэм дээд хав даваа, доод хар даваа, хусын эх, их төмөртийн гол, дунд төмөртийн гол, багийн төв, шуугайт салаа, шаширтын ам, хуурайт, чачирт 3 булаг, индэрт, мухар төмөрт, гол дагуух хавсал

 

3.3.Малчдын хэсэг бүлэг болон хот айлын бэлчээрийн хуваарийг гэрээнд тусгаж, хэрэгжүүлнэ.

3.4 Сумын төвийн мал бүхий иргэдийн ашиглах бэлчээр

Сумын төвөөс 3 км радиус бүхий тойрогт багтсан 2800 га бэлчээрийг сумын төвийн мал бүхий иргэд ашиглана. Энэхүү тойрогт урд цэг нь Туулайтын ам, хойд цэг нь Нарийн жаргалантын эх, баруун цэг нь Цагаан бургаст, зүүн цэг нь Хужирлагын амаар хязгаарлагдана. Энд 1 хонин толгой мал 6 сар буюу 180 хоног байхаар тооцоход бэлчээрийн даац болон сумын төвийн нэг өрхөд байх малын дундаж тооцоо дараах байдалтай байна.
 

Нийт талбай, га

Нэгж талбайн

ургац, цнга

Нийт ургац, цн

Бэлчээрийн даац,

хонь толгой

Сумын төвийн мал

бүхий өрхийн тоо

1 өрхөд ноогдох малын

тоо, хонь толгой

2 800

1,6

4 480

1550

450

4.2

 
 

Ашиглалтын график(+ ашиглах хугацаа, - малаас чөлөөлөх хугацаа )

 

Дд

 

Газрын нэр

Ашиглах, чөлөөлөх хугацаа, сар

 

 

 

 

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Нарийн Жаргалант

+

+

+

+

+

 

 

 

+

+

+

+

2

Их Хуурай

+

+

+

+

+

 

 

 

+

+

+

+

 


 

3.5.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр

 

Дд

Газрын нэр

Хэмжээ, га

Эрчимжсэн аж ахуйн чиглэл

 

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

 

 

 

 




3.6.Отрын бэлчээр

 

Баг

Сум дотроо

 

Өөр сумд

1

Асгарт

Дэлүүн, ховд аймгийн Дуут

 

2

Сайхан, Улаан даваа, хонинчулуу

Ховд аймгийн Дуут, БӨ дэлүүн

 

3

Шунай, Хамарзан, Хэрчэн овоо

Ховд, Дуут, Дэлүүн

 

4

Сумын төв, Их хуурай, цагаан бургаст,

Ховд, Дуут, Мөнххайрхан, БӨ дэлүүн

5

Туулайт, Хужирлаг, хөх толгой

Мөнххайрхан сум

6

Төргөний эх, Шүвтэр

Мөнххайрхан сум

7

Шаширт, дунд төмөрт, Их төмөрт

Мөнххайрхан




3.7.Мал тууварлан өнгөрөх зам
 

Мал тууварлан өнгөрөх замыг зуслангаас намаржаанд, намаржаанаас өвөлжөөнд буух болон худалдан борлуулахаар бэлтгэж бөөнөөр мал туусан үед мөрдөх болно.

 

Дд

Газрын нэр

Мал тууварлах зам

1

Айрагчны амнаас Улаагчны эх хүртэл

Улаагчны голын баруун эргээр 100 м өргөнтэй зурвас

2

Ёлтын төвөөс Улаан давааны ам хүртэл

Машин замаар 100 м өргөнтэй зурвас

3

Дунд жаргалантын амнаас Булган эх хүртэл

Булган гол машин дагуу 100 м өргөнтэй зурвас

4

Булган сумын төвөөс Улаанхус багийн Индэртийн рашаан хүртэл, сумын төвөөс Улаагчны даваа хүртэл

Машин замаар 100 м өргөнтэй зурвас

5

Хөх толгойгоос хужиртын эх хүртэл

Машин замаар 100 м өргөнтэй зурвас

6

Шүвтэрийн төвөөс улаанхус багийн Индертийн ам, шүвтэрээс сум хүртэл

Цагаан голын урд, хойд талын машин замаар 100 м өргөнтэй зурвас

7

Улаанхус багаас сум хүртэл

Машин замаар 100 м өргөнтэй зурвас

 

Дөрөв. Журмын хэрэгжилтийг хангах

4.1.Журмын хэрэгжилтийг сумын Засаг дарга, түүний Тамгын газар хариуцаж, бүх нийтээр дагаж мөрдөнө.

4.2.Сумын Засаг дарга захирамжлан журмын хэрэгжилтийг хянах, дүгнэлт гаргах, цаашдын арга хэмжээг төлөвлөх үүрэг бүхий бэлчээрийн менежментийн орон тооны бус ажлын хэсэг байгуулж, чиг үүргээр хангана.

4.3.Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг нь журам болон өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг жил бүрийн эхний улиралд багтаан дүгнэж, 05 дугаар сарын 01-ний дотор бүх багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрийг дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ.

4.4.Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн сумын төсөвт тусган баталж санхүүжүүлнэ.

 

Тав. Маргаан шийдвэрлэх, хохирлыг арилгах

5.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

5.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

 

Зургаа. Хариуцлага

Журмын аливаа заалтыг зөрчвөл Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн хариуцлага хүлээлгэнэ.

 

Долоо. Журам хүчин төгөлдөр болох

Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.