- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №30 2022.10.25/

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 44
Жаргалант
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит VI дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас жилд хураах татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан хураамжийг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, сумын татварын орлогыг төвлөрүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ерболат/, татварын байцаагч Х.Тауданбек, байгаль орчны улсын байцаагч Х.Хуантай нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын зөвлөлд үүрэг болгосугай.
ДАРГА Х.АДИЛХАН
Текст томруулах
A
A
A
