A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 4/25

Өргөн

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, "Д", 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг Адуу-300 (гурван зуу),Үхэр-300 (гурван зуу), Хонь-300 (гурван зуу),Ямаа-300 (гурван зуу), Тэмээ- 300 (гурван зуу) төгрөгөөр тус тус тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Малын тоо, толгойн албан татварыг сумын төсөвт төвлөрүүлэн ,зориулалтын дагуу зарцуулж, тайлагнахыг сумын Засаг дарга (Б.Мөнхсайхан)-д даалгасугай.

3.Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөж ажиллахыг татварын улсын байцаагч (Ц.Буянжаргал)-д даалгасугай.

4.Хууль асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж, хянуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Чимэдцэрэн)-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ӨЛЗИЙМАА