A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээ/, /ЗХХАЭ №30 2022.10.25/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/180

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Г.Батдорж/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Баярмаа/, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын "Журам батлах тухай" 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/152 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Журам батлах тухай" 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/26 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/151 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ