- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР,ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 04
Баруун-Урт сум
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР,ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арван нэгдүгээр хурлаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн онцлог, байгаль, экологийн хэв шинжийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх "Баруун-Урт сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Баруун-Урт сумын газрын төлбөрийн бүсийн зураг"-ийг хоёрдугаар хавсралтаар, Баруун-Урт сумаас бусад сумын газрын төлбөрийн бүсийг тухайн сумын хил заагаар тооцон, газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Идэрбат)-д даалгасугай.
3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (А.Чулуунбат)-д үүрэг болгосугай.
ДАРГА Д. ХОСБАЯР
Текст томруулах
A
A
A
