A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Архангай аймгийн Батцэнгэл, Булган, Жаргалант, Ихтамир, Өгий-нуур, Өлзийт, Өндөр-Улаан, Тариат, Төвшрүүлэх, Хангай, Хайрхан, Хашаат, Хотонт, Цахир, Цэнхэр, Цэцэрлэг, Чулуут сумын төвүүдийн цэвэр ус түгээх байрны усны үйлчилгээний тарифыг хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дээр дурдсан сумдын Засаг дарга нар, "Ар ус ундрага" ХХК /С.Баатархуяг/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Архангай аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Ар ус ундарга" ХХК /С.Баатархуяг/-д даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ