A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 7/03

Хориулт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасны хүрээнд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус 15 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" хурлын хуралдааны 15/11 тогтоолыг хүчингүй болгосугай

ДАРГА Ш.БҮҮВЭЙБААТАР