- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД СУМЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /авто зам/, /ЗХХАЭ №31 2022.10.28/

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 7/04
Ховд
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.10, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг тус, тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах Жаргалант сумын замын чиглэл, замын уртыг 1 дүгээр хавсралтаар, бусад сумын замын чиглэл, замын уртыг 2 дугаар хавсралтаар, Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Уг тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг баталж мөрдүүлэн, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Дүгэржав/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ
Текст томруулах
A
A
A
