- Нүүр
- Сайдын тушаал
- Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай /нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх/, /ЗХХАЭ №31 2022.10.28/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар А/268, А/48
Улаанбаатар хот
Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг нэгдүгээр хавсралтаар, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад жил бүр тусгаж байхыг тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт зөвшөөрсүгэй.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан 2022 оны А/228/А/44 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A