A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүн
Бүлэг: 1979

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан 2022 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн А/268, А/48 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүн

 

Зөвлөлийн дарга:

 

1.Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

 

Зөвлөлийн дэд дарга:

 

2.Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга

 

Зөвлөлийн гишүүд:

 

3.Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга

 

4.Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар

 

5.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах референт

 

6.Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга

 

7.Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга

 

8.Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

 

9.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй

харилцах албаны дарга

 

10.Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга

 

11.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга

 

12.Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга

 

13.Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн

 

14.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

 

15."Глоб интернэшнл төв" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал

 

16."Глоб интернэшнл төв" төрийн бус байгууллагын хуульч

 

17."Хүний эрх Хөгжил төв" төрийн бус байгууллагын Тэргүүн

 

18.Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер

 

19.Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер

 

20."Захиргааны шинэ санаачлага" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал

 

Зөвлөлийн нарийн бичгийн дарга:

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн