A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ЗЭРЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 18

Алтан тээл

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20,3, 22 дугаар зүйлийн 22.1.13, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Батбилэг)-д үүрэг болгосугай.

3.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Г.Батсүх), Хурлын Зөвлөлд даалгасугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Г.БАТСҮХ