A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 9/01

Улаангом

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Монгол улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1, 21.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Автотээвэр болон өөрөө явагч эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг нэгдүгээр, Хувь хүний орлогын албан татварын хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ч.Чимэд), Татварын хэлтсийн дарга (М.Галсүрэн) нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/02 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Энхбаяр)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.БАТБОЛД