- Нүүр
- Сайдын тушаал
- Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/186
Улаанбаатар хот
Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хортой нөхцөл гэсэн 2 дугаар бүлэгт дараах агуулга бүхий 29 дэх хэсэг нэмсүгэй:
"29. Бохир усны төвлөрсөн цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженер, бохир ус сорох машины жолооч, лаг усгүйжүүлэх байгууламж, лаг талбайн техникч, фильтр прессийн оператор, центрфугийн машинч, цахилгааны техникч, хяналтын техникч, ээлжийн техникч, хром сульфидын машинч, тоног төхөөрөмжийн техникч, төвлөрсөн системийн насос станцын машинч, ээлжийн машинч, агааржуулах станц, идэвхит лаг, түүхий үлдэцийн насос станцын машинч, сараалж, элс, тос баригч, тунгаагчийн машинч (операторч), лаг, талбайн оператор, халдваргүйжүүлэх станцын оператор, хлорын засварчин (слесарь), бохир усны шугам хоолойн техникч, засварчин (слесарь), тоног төхөөрөмжийн инженер, засварчин (слесарь), цэвэрлэх байгууламжийн цахилгаан ба хийн гагнуурчин, хими бактериологийн лабораторын бактериологич, химич, лаборант, дээж авагч, шил сав угаагч".
2.Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/193, А/77 дугаар тушаалын Нэг дэх хэсгийг хүчингүй болгосугай.
3.Энэхүү тушаалыг мөрдөж, холбогдох хуулийн заалтад дурдсан болзлыг хангаж байгаа тохиолдолд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Батсүх/-д зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД ХӨДӨЛМӨР,
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
