A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 358

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж, Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг оновчтой тогтоож батлахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 140

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2.Хилийн боомтын захиргааны орон тооны дээд хязгаарыг 52 байхаар шинэчлэн тогтоосугай.

3.Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг батлагдсан төсөвтөө багтаан оновчтой тогтоож, батлахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар тогтоолын 3 дахь хэсэг, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 358 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА