- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 360
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ын 9.2.13 дахь дэд заалтын "Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын тоон гарын үсгийн төхөөрөмжийг дэмжиж ажиллах боломжтой байх;" гэснийг "Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тоон гарын үсгийн хэрэгслийн төрлийн жагсаалтад багтсан техник хэрэгсэл, программ хангамжийг дэмжиж ажиллах боломжтой байх;" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 214
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр арга зүйн баримт бичгийг баталж мөрдүүлэхийг Архивын ерөнхий газарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 212 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
