A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 359

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСАД 2023 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

             Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

              1. Монгол Улсад 2023 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

         2. Энэ тогтоолын хавсралтад заасны дагуу 2023 онд гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ