A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 10/01

Нарийнтээл сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр доор дурдсанаар баталсугай.

Татварын хэмжээ /төгрөгөөр/

Адуу

Үхэр

Тэмээ

Хонь

Ямаа

1

800

800

0

800

1000

2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Сугар/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Н.Сайнбилэг) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/01 тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА Ц.ГАНХУЯГ