- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИХТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ЗААСАН ШАЛГУУРЫГ МӨРДҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №31 2022.10.28/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 520
Улаанбаатар хот
"ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИХТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ЗААСАН ШАЛГУУРЫГ МӨРДҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг эзэмшихтэй холбоотой хуульд заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан өөрийн байгууллагын холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК (Ш.Лхагва), "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ (А.Батболд), журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдэд тус тус үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
