A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 373

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Итали Улсын Буссето хотод зохиогдсон "Бердианы дуу хоолой" олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Чулуунбаатарын Бадралд 52.0 (тавин хоёр) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах 52.0 (тавин хоёр) сая төгрөгийг 2022 оны батлагдсан төсвийн багцаасаа гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН