- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХАД ХАРИЛЦАГЧААС АВАХ АСУУЛГА
Төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй
хувьцаат компанийн хувьцааг эзэмшихтэй
холбоотой хуульд заасан шалгуурыг мөрдүүлэх,
хяналт тавих журам"-ын хавсралт
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХАД ХАРИЛЦАГЧААС АВАХ АСУУЛГА
1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5[1], 6[2] дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх зорилгоор харилцагч таныг улс төрд нөлөө бүхий этгээд[3] эсэх, эсхүл улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий этгээд[4] эсэх, мөн дангаараа, эсхүл таны холбогдох этгээд[5] нь, эсхүл та холбогдох этгээдийн хамт тухайн компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч[6] эсэх талаарх мэдээллийг энэхүү асуулгаар цуглуулах болон тус мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороонд дамжуулах, тэдгээр нь боловсруулалт хийхийг зөвшөөрч байна уу?
а)Тийм б) Үгүй
- Та улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл түүний хамаарал бүхий этгээд мөн үү?
а) Тийм б) Үгүй
3.Та энэхүү төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч мөн үү? Тийм бол хэдэн хувийг эзэмшдэг вэ? /5% хүрээгүй тохиолдолд та нэмэлт хувьцаа авах боломжтой, хэрэв худалдан авах захиалгын хэмжээ 5%-д хүрэхээр байгаа нөхцөлд таны захиалга биелэх боломжгүй болохыг анхаарна уу/
a) Тийм (…..%) б) Үгүй
4.Таны холбогдох этгээд энэхүү төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг эзэмшдэг үү? Тийм бол холбогдох этгээдтэй холбоотой мэдээллийг оруулна уу. /таны холбогдох этгээдийн эзэмшиж буй хувьцаа нь 5% хүрээгүй тохиолдолд та 5% хүртэл нэмэлт хувьцаа худалдан авах боломжтой/
a) Тийм б) Үгүй
ХОЛБОГДОХ ЭТГЭЭДҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ | ||||
ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч нь хувь хүн бол | ||||
№ | Овог, нэр | Регистрийн дугаар | Ямар холбоотой болох | Хэдэн хувийг эзэмшдэг болох |
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
... |
|
|
|
|
ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол | ||||
№ | Оноосон нэр | Регистрийн дугаар | Ямар холбоотой болох | Хэдэн хувийг эзэмшдэг болох |
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
... |
|
|
|
|
5.Санхүүгийн зохицуулах хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдуулан таны болон энэхүү анкетад бөглөгдсөн этгээдийн талаарх мэдээллийг баталгаажуулах зорилгоор шаардлагатай тохиолдолд Авлигатай тэмцэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, болон бусад хууль сахиулах байгууллагаас дүгнэлт, лавлагаа гаргуулан авах, мэдээлэл цуглуулахыг зөвшөөрч байна уу?
a) Тийм б) Үгүй
[1] "Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно."
[2] "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно."
[3] Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг;
[4] тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;
[5] а.хувь хүний тухайд тухайн хүний эхнэр, нөхөр, хүү, охин, өргөмөл хүү, өргөмөл охин буюу дагавар хүү, дагавар охин, хүргэн, бэр, ач, зээ, өөрийн болон түүний эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, хойд эцэг, хойд эх, ах, эгч, дүү, эцэг нэгтэй буюу эх нэгтэй ах, эгч, дүү;
б.тухайн хүн эрх бүхий албан тушаалтнаар нь ажилладаг хуулийн этгээд;
в.холбогдох этгээд дангаар, эсхүл хамтдаа эзэмших саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг компани болон хуулийн этгээд;
г.тухайн этгээд ажил олгогч бол түүний ажилтан;
д.компани бол түүний толгой, хараат, охин, зэргэлдээ компани;
е.Санхүүгийн зохицуулах хорооноос "холбогдох этгээд" гэж тодорхойлсон бусад этгээд.
[6] тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
Текст томруулах
A
A
A