- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 365
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дахь заалтын "... иргэдийн төлөх зээлийн нийт хүүгийн 10.0 нэгж хүртэл хувийг," гэсний дараа "хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг," гэж нэмсүгэй.
2. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний "Зорилго 2. Эдийн засгаа сэргээх" гэсэн хэсэгт дор дурдсан агуулга бүхий 2.51 дүгээр заалт нэмсүгэй:
№ |
Зорилт |
Хариуцан хэрэгжүүлэгч |
Хамтран хэрэгжүүлэгч |
Хугацаа |
Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ |
2.51 |
Хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх |
ЗТХЯ |
Монголбанк (зөвшилцсөнөөр) |
2022-2024 |
Хүрэх үр дүн: Дотоодын агаарын тээвэрлэгчдэд тулгамдаж байгаа санхүүгийн хүндрэл арилж, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтворжиж, орон нутгийн нислэг сэргэх, чиглэл, давтамж нэмэгдэх, олон улсын шинэ чиглэл нээгдэх, зах зээл өргөжих, жуулчны урсгалын эрэлтийг хангах, үнэ тариф тогтворжих нөхцөл бүрдэнэ. Хэрэгжүүлэх арга хэмжээ: Хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдэд арилжааны банкны эх үүсвэрээс 145.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай олгох бөгөөд Засгийн газраас зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг хариуцан төлнө. |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A

