A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 8/09

Хөх толгой

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.4 дэх заалт, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг малыг өмчилж буй малчин, мал бүхий иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулж, малчин, мал бүхий иргэдэд ногдсон татварыг хуулийн хугацаанд нь орон нутгийн орлогод төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /У.Түмэндэмбэрэл/ -д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Ганбат/- д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 2/6 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Т.ГАНЗОРИГ