- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №32 2022.11.04/

УВС АЙМАГ ЗАВХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 8/02
Шар булаг
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 64 дүгээр зүйлийн 64.1, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 тоот тушаал, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 8 сарын 6-ны өдрийн 5/04 тоот тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэ, тарифын дагуу холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хураан барагдуулж, орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэхийг Татварын улсын байцаагч (Ц.Хадбаатар), Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн (Б.Батмөнх) нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хураамжийг зохих журмын дагуу зарцуулж хагас бүтэн жилээр биелэлт, үр дүнг танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (А.Ягаан)-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны А/12 тоот тогтоол, ИТХ-ын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 6/07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Энхцацрал)-д даалгасугай.
5.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ЦЭВЭЭН
Текст томруулах
A
A
A
