A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 7/06

Баянсайр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн VI хуралдааны "Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 6/25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6/25 дугаар тогтоолоор сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон тул сумын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 14-ний 12/02 тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналь тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Энхтуяа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ГАНБАТ