- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХАЙГУУЛ, УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, МЭДЭЭГ ХҮРГҮҮЛЭХ, ИРҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №32 2022.11.04/
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/121
Улаанбаатар хот
ХАЙГУУЛ, УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, МЭДЭЭГ ХҮРГҮҮЛЭХ, ИРҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.6.2, 48.6.3, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх хүлээн авах зааврыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалаар батлагдсан зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллахыг Хайгуул, ашиглалтын газар (С.Энхболд)-т үүрэг болгосугай.
ДАРГА Л.БАЯРМАНДАЛ
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/38
Улаанбаатар хот
Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх заавар батлах тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх, Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.6.2, 48.6.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх зааврыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/202 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Батлагдсан зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг Ашигт малтмалын хайгуулын хэлтэс /Б.Золбообаяр/, Уул уурхайн хэлтэс /Т.Зууннаст/-т тус тус үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Мөнхтуяа/-т даалгасугай.
ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх