- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХАЙГУУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Хавсралт–1
ХАЙГУУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.Төлөвлөгөөг боловсруулахдаа дараах шаардлагыг хангасан байна.
1.1.Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг 1 жилийн хугацаагаар боловсруулж, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, зардлыг тооцсон байна.
1.2.Хавсралт зураг: Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөнд Геологийн болон ашигт малтмалын зураг, Төлөвлөлтийн зургуудыг хавсралт байдлаар үйлдэж оруулна. Зургийн ачааллаас (Зурагт тусгах мэдээллээс) хамааруулан эдгээр зургуудыг тусад нь болон нэгтгэсэн байдлаар зохиож болно. Зургийн масштабыг эрэл, хайгуулын ажил гүйцэтгэх талбайн хэмжээ, газрын гадаргын байдал, судалгааны ажлын үе шат, зорилгоос хамааруулан оновчтой байдлаар сонгосон байна. Зургийн өнгө, тэмдэглэгээ, таних тэмдгүүд болон холбогдох бусад зүйлүүд нь геологийн зурагт тавьдаг (тавигдах ерөнхий) шаардлагыг хангасан байна. Мөн төлөвлөгөөний зохих (тухайн) бүлгүүдэд шаардлагатай бол бүдүүвч, зургуудыг оруулж болно.
1.3.Хурдас чулуулгийн (бичиглэлийг Монголын литостратиграфийн кодексын дагуу бичих) стратиграфийн ангиллын бичлэгийг Монголын литостратиграфийн кодексын дагуу хийсэн байна.
1.4.Төлөвлөгөөнд (байгаль орчныг хамгаалах зардлыг 1 маягтад болон түүнтэй уялдсан байдлаар текст хэлбэрээр бичин ирүүлэх) байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд зарцуулагдах зардлыг тооцсон байна.
1.5.Хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулсан геологийн болон санхүүгийн холбогдох ажилтнууд нь гарын үсгээ зурж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлага нь огноотойгоор баталгаажуулсан байна.
2.Төлөвлөгөө дараах хэсгүүдээс бүрдэнэ.
2.1.Ерөнхий бүлэг
2.2.Геологийн тогтоц ба ашигт малтмал
2.3.Эрэл хайгуулын ажлын арга аргачлал
2.4.Геологи, ашигт малтмал, төлөвлөлтийн зураг
2.5.Хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэл
Текст томруулах
A
A
A