A

A

A

Бүлэг: 1979

Хавсралт–3

УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Төлөвлөгөөг боловсруулахдаа дараах шаардлагыг хангасан байна.

1.1.Ашигт малтмалын ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг баримтлах;

1.2.Ашигт малтмалын нөөцийг бэлтгэх, түүнийг зүй зохистой иж бүрэн олборлох, ашиглалтын хаягдал, бохирдлыг багасгах;

1.3.Ашиглалтын систем, технологийн дагуу уурхайн тухайн оны бэлтгэл болон үндсэн малталт, хөрс хуулалт, олборлолтын оновчтой хэмжээг тооцон түүнийг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, материалыг тодорхойлох;

1.4.Ашигт малтмалыг баяжуулалт, боловсруулалтын технологийн дагуу хаягдал багатайгаар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

1.5.Байгаль орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх;

1.6.Холбогдох дүрэм, журам, заавар, стандартад нийцүүлэн боловсруулна.

2.Төлөвлөгөө нь хоёр төрөл байна.

2.1.Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө;

2.2.Үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө;

3.2.1.-д заасан төлөвлөгөө нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

3.1.Бичвэр мэдээлэл;

3.1.1.Ерөнхий бүлэг;

3.1.2.Нөөц;

3.1.3.Ашиглалтын техник, технологи;

3.1.4.Баяжуулалтын техник, технологи;

3.1.5.Дэд бүтэц;

3.1.6.Байгаль орчин;

3.1.7.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй;

3.1.8.Эдийн засаг, татвар хураамж;

3.2.Уул уурхайн график зураг;

3.2.1.Энэхүү зааврын Хавсралт-5-т заасан шаардлага хангасан байна.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 48.11 дэх хэсэгт заасны дагуу Геологи, уул уурхайн суудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягт;

3.4.Хавсралт материал;

3.4.1.Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын лавлагаа;

3.4.2.Зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөрчлийн тэмдэглэл, шийтгэврийн хуудас;

3.4.3.Үйлдвэрийг хүдрийн (элс) түүхий эдээр хангах аж ахуйн нэгж хооронд хийсэн гэрээ;

4.2.2-д заасан Х төлөвлөгөөнд шалтгаан, нөхцөл байдлыг дурдсан албан хүсэлт, холбогдох материалыг ирүүлнэ.