- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Хавсралт–4
УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.Тайлан нь хоёр төрөл байна.
1.1.Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан;
1.2.Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан;
2.Маркшейдерийн хэмжилтийн үр дүнд тулгуурлан тайланг боловсруулж, холбогдох бичиг баримт, материалын хамт ирүүлнэ.
3.Тайлан дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
3.1.Бичвэр мэдээлэл;
3.1.1.Ерөнхий бүлэг;
3.1.2.Нөөц;
3.1.3.Ашиглалтын техник, технологи;
3.1.4.Баяжуулалтын техник, технологи;
3.1.5.Дэд бүтэц;
3.1.6.Байгаль орчин;
3.1.7.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй;
3.1.8.Эдийн засаг, татвар хураамж;
3.2.Уул уурхайн график зураг;
3.2.1.Хавсралт-5-д заасан шаардлагыг хангаж ирүүлнэ.
3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 48.11 дэх хэсэгт заасны дагуу Геологи, уул уурхайн суудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягт;
3.4.Хавсралт материал;
3.4.1.Блок нээсэн, хаасан тухай акт;
3.4.2.Үнэт металл олборлолтын жилийн тайлан;
3.4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан орон нутагтай хамтран ажиллах гэрээг дүгнэсэн акт;
3.4.4.Аж ахуйн нэгж хооронд хийсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт;
3.4.5.Баяжуулах үйлдвэрийн технологийн хөндлөнгийн хяналт, сорьцлолт хийлгэсэн тайлан;
4.Х тайланд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ.
4.1.Үйл ажиллагаа явуулаагүй тухай болон түүний шалтгааныг дурдсан албан тоот;
4.2.Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт;
4.3.Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт (маягтын дагуу);
4.4.Улс, орон нутгийн төсөвт оруулсан орлого (маягтын дагуу);
4.5.Үйл ажиллагаа явуулаагүй шалтгааныг нотолсон баримт;
Текст томруулах
A
A
A