- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНГИЙН УУЛ УУРХАЙН ГРАФИК ЗУРАГ, БАРИМТЫН ШААРДЛАГА
Хавсралт–5
УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНГИЙН Уул уурхайн график зураг, баримтын ШААРДЛАГА
1.Төлөвлөгөө, тайлангийн уул уурхайн график зураг, баримтыг Уул уурхайн график зураг, бичиг баримтын стандарт /MNS 6302-1:2011, MNS 63022:2011, MNS 6302-3:2011, MNS 6302-4:2011, MNS 6302-5:2011, MNS 6302-6:2011, MNS 6302-7:2011, MNS 6302-8:2011/-ын дагуу боловсруулж, системд JPG эсхүл PDF форматаар хавсаргана.
2.Төлөвлөгөө, тайланд дараах төрлийн зургийг хавсаргана.
2.1.Уурхай, үйлдвэрийн ерөнхий дэвсгэр зураг
Тусгай зөвшөөрлийн хил бүрэн орсон, уурхай, үйлдвэр, тосгон гэх мэт дэд бүтцийн барилга, байгууламж бүгд багтсан
Масштаб: 1:2000, 1:5000, 1:10000 (тохирох масштабаар)
2.2.Уулын ажлын дэвсгэр зураг;
Уулын ажлын өрнөлийг бүрэн харуулсан, карьер, овоолго багтсан тухайн жилийн олборлолтын календарьчилсан зураг байна.
Масштаб: 1:1000, 1:2000, 1:5000 (тохирох масштабаар)
2.3.Хөндлөн ба дагуу зүсэлт;
Масштаб: 1:1000, 1:2000, 1:3000 (тохирох масштабаар)
2.4.Олборлолтод өртсөн давхаргын нөөцийн дэвсгэр зураг;
Масштаб: 1:1000, 1:2000, 1:5000 (тохирох масштабаар)
2.5.Тухайн жилд олборлосон блок, хэсэглэлийг нээсэн, хаасан дэвсгэр болон зүсэлт зураг
2.6.Тэсэлгээний ажлын паспорт;
Тоног төхөөрөмжийн ухаж, ачих ажлын паспорт; (тохирох масштабаар)
2.7.Баяжуулах үйлдвэрийн технологийн схем;
Тухайн жилийн тоо чанар, ус булингын тооцоотой схем зураг байх ба А4-ийн хэмжээнээс том зургийг хавсралтаар оруулна.
2.8.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлын зураг;
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлын хэмжээ, тооцоо, авах арга хэмжээний төлөвлөгөө, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн технологи, нөхөн сэргээлтийн талбайн дэвсгэр зураг
Масштаб: 1:1000-1:2000
2.9.Эрх зүйн зохицуулалтад хамрагдсан зураг;
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэх мэт.
Масштаб: 1:1000-1:10000
Хуудас 1 / 1
Текст томруулах
A
A
A