- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам/, /ЗХХАЭ №32 2022.11.04/
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/394
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Баттогтох/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны "Журам, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт батлах тухай" А/243 дугаар тушаалын гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A