- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалын хавсралт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах ажлыг зохион байгуулах, дүгнэх, үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1.2 Эрдэм шинжилгээний ажилтны судалгаа, шинжилгээний ажлын арга барил эзэмшсэн байдал, ажлын үр дүнг үнэлж, зэрэг дэв олгох, ахиулах, хадгалах, болон бууруулах үндэслэлийг бодитой тогтоох зорилгоор ажилтныг аттестатчилна.
1.3 Эрдэм шинжилгээний ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан үндсэн ажилтныг аттестатчилалд хамруулна.
1.4 Эрдэм шинжилгээний ажилтан нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19.4-д заасны дагуу аттестатчилалд 4 жил тутамд заавал хамрагдана.
1.5 Гадаадад нэгээс дээш жилийн хугацаагаар суралцсан, ажилласан, хүнд өвчнөөр өвчилсөн зэрэг хүндэтгэх шалтгаанаар ээлжит аттестатчилалд хамрагдаагүй эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг хэвээр хадгалж, шалтгаантай байсан хугацааг энэхүү журмын 1.4-д заасан хугацаанаас хасаж тооцон аттестатчилна.
1.6 Жирэмсэн болон 2-оос доош насны хүүхэдтэй эмэгтэй эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчиллаас чөлөөлнө.
1.7 Энэхүү журмын 1.5 болон 1.6-д хамаарах эрдэм шинжилгээний ажилтан өөрөө хүссэн тохиолдолд тэднийг аттестатчилалд оруулж болно.
1.8 Эрдэм шинжилгээний ажилтны ээлжит аттестатчиллыг шаардлагатай тохиолдолд эрдэм шинжилгээний байгууллага жил тутам зохион байгуулж болно.
1.9 Энэхүү журмын хоёрдугаар хавсралтаар баталсан аттестатчиллын дүнгийн хуудсыг тухайн ажилтны хувийн хэрэгт хадгална.
Хоёр. Аттестатчиллыг зохион байгуулах
2.1 Эрдэм шинжилгээний байгууллага нь эрдэм шинжилгээний ажилтны аттестатчилал зохион байгуулсан тухай дүгнэлт, зэрэг дэвийн өөрчлөлтийн тухай мэдээллийг тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
2.2 Байгууллагын төсвийн шууд захирагч нь аттестатчиллын удирдамж, комиссын бүрэлдэхүүн, хуваарийг аттестатчилал эхлэхээс 2 сарын өмнө байгууллагын Захиргаа, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батална.
2.3 Комиссын бүрэлдэхүүнд 6 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд байгууллагын дор дурдсан төлөөллийг оруулна:
2.3.1 тухайн эрдэм шинжилгээний байгууллагын (эрдэмтэн нарийн бичгийн дарга орно);
2.3.2 комиссыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч;
2.3.3 тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл;
2.3.4 бусад эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл;
2.3.5 төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын тухайд түүний үүсгэн байгуулагчийн төлөөлөл;
2.3.6 нарийн бичгийн дарга /саналын эрхгүй/;
2.4 Комиссын ахлагч нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.
2.5 Комиссын гишүүд нь докторын зэрэгтэй байна. /Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллөөс бусад/;
2.6 Гадаад улс, олон улсын байгууллагатай хамтарсан эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах асуудлыг тухайн байгууллагыг байгуулсан тухай олон улсын гэрээнд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
2.7 Эрдэм шинжилгээний байгууллага нь аттестатчилал эхлэхээс нэг сарын өмнө аттестатчилалд хамрагдах эрдэм шинжилгээний ажилтны судалгааг гаргаж, дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна:
2.7.1 ажил байдлын тодорхойлолт. Энэ тодорхойлолтод судалгаа, шинжилгээний ажлын арга зүй эзэмших, ур чадвараа дээшлүүлэх талаар гаргасан ахиц, гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, түүний чанар, түвшин, хэвлүүлж нийтлүүлсэн бүтээлийн тоо, тэдгээрээс эрдмийн хамт олноос өндөр үнэлгээ авсан бүтээл, мэдээллийн технологийг хэрэглээний түвшинд ашиглах чадвар зэргийг тоог баримттайгаар тусгана. Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төсвийн шууд захирагч баталгаажуулна.
2.7.2 сүүлийн 4 жилд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайлан, бий болгосон шинэ үр дүн, түүнийг нэвтрүүлж ашиглаж байгаа тухай танилцуулга. Үүнийг нотлох үүднээс тухайн бүтээлийн эдийн засаг, нийгмийн өгөөжийн талаар уг бүтээлийг ашиглагч байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
2.7.3 сүүлийн 4 жилд баталгаажуулсан судалгааны ажлын арга зүй;
2.7.4 эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж байгаа байдлын талаарх байгууллагын ёс зүйн зөвлөл, болон захирлын тодорхойлолт;
2.7.5 дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлд хэвлүүлж нийтлүүлсэн болон эрдэм шинжилгээний хуралд илтгэсэн бүтээлийн жагсаалтыг нийтэлсэн эх сурвалжийн мэдээлэл;
2.7.6 шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан бүтээлийн гэрчилгээ, инновацын бүтээгдэхүүн, (сорт, үүлдэр), практикт нэвтэрсэн үйлчилгээ, Техник, эдийн засгийн үзүүлэлт, программ хангамжийн жагсаалт;
2.7.7 эрдэм шинжилгээний бүтээлээс нь дотоод, гадаадын судлаачдын авсан эшлэлийн судалгаа;
2.7.8 гадаад хэлний мэдлэгийн түвшнийг нотлох албан баримт.
2.8 Эрдэм шинжилгээний байгууллага нь аттестатчилалд хамрагдах эрдэм шинжилгээний ажилтнуудыг эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тухайн ажилтан аль зэрэг дэвийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
Гурав. Аттестатчиллыг дүгнэх
3.1 Комисс аттестатчиллыг дүгнэхдээ журмын 2.7-д заасан материалыг хянан, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын 2021 оны "Журам, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт батлах тухай" А/243 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт", "Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт"-ийг харгалзаж үзнэ.
3.2 Комиссын гишүүд ажилтан нэг бүрд үнэлгээг өгч, ерөнхий үнэлгээг комиссын гишүүдийн онооны дунджаар гаргана. Үнэлгээний дүнгийн дээд оноо 100 хүртэл байна. Аттестатчиллын дүн нь эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох (ахиулах, хадгалах, бууруулах) үндэслэл болно.
3.3 Комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан тухайн эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг аттестатчилахдаа комиссын бусад гишүүдийн үнэлгээний дунджаар дүгнэнэ.
3.4 Аттестатчиллын дүн буюу шалгуур үзүүлэлтээр авсан үнэлгээг дор дурдсан байдлаар тооцож, холбогдох арга хэмжээг авна:
3.4.1 (85-100) - "маш сайн" гэж дүгнэгдвэл зэрэг дэвийг ахиулах, (тухайн ажилтан ахиулж орж байгаа бол болзлоо хангасан гэж тооцно);
3.4.2 (70-84) - "сайн" гэж дүгнэгдвэл зэрэг дэвийг хэвээр хадгалах, (ахиулахаар орсон бол болзлоо хангаагүйд тооцно);
3.4.3 (60-69) - "дунд" гэж дүгнэгдвэл зэрэг дэвийг нэг шатлал бууруулна;
3.4.4 (59-с доош) - "хангалтгүй" буюу ажлын гүйцэтгэл нь шаардлагын түвшинд хүрээгүй, маш хангалтгүй ажилласан гэж үзэж, шатлал бууруулна.
3.5 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит аттестатчилалд хугацаандаа хамрагдаагүй, эрдэм шинжилгээний ажилтныг "хангалтгүй" үнэлгээ авсанд тооцно.
3.6 Эрдэм шинжилгээний байгууллага дээр аттестатчилал дууссаны дараа ажлын 3 өдөрт багтаан аттестатчиллын урьдчилсан дүнг танилцуулж, баталгаажуулна.
3.7 Эрдэм шинжилгээний ажилтан аттестатчиллын дүнг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлоо бичгээр аттестатчиллын комисст гаргаж болно. Комисс гомдлыг ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
3.8 Аттестатчиллын дүнгээр "тэргүүлэх", "ахлах", "дэд" зэрэг дэв авах шаардлага хангасан эрдэм шинжилгээний ажилтанд зэрэг дэв олгох шийдвэрийг тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн шийдвэрээр баталгаажуулна.
3.9 Эрдэм шинжилгээний ажилтанд олгох зэрэг дэвийн нэмэгдэлд шаардагдах зардлыг улсын төсөвт төсвийн шууд захирагч тусган, төрийн захиргааны төв байгууллага санхүүжүүлнэ.
3.10 Комиссын гаргасан аттестатчиллын дүнг захиргааны бусад байгууллага өөрчлөх эрхгүй.
Дөрөв. Аттестатчиллын шалгуур үзүүлэлт
4.1 Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
№ | Шалгуур үзүүлэлт -100 оноо (сүүлийн 4 жилээр) | Авбал зохих | Авсан | |
1 | Эрдэм шинжилгээний бүтээлийн чанар: | "Scopus" эсвэл "Web of Science"-д бүртгэлтэй, импакт фактортой сэтгүүлд эрдэм шинжилгээний сэтгүүлд 2-оос доошгүй өгүүлэл түүнчлэн дотоодын эрдэм шинжилгээний тогтмол хэвлэгддэг сэтгүүлд 6-оос доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх, /h-индексээр тооцох/ (0-25 хүртэлх оноо) | 50 |
|
Олон улсын хуралд 3-аас доошгүй илтгэл хэлэлцүүлэх, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 4-өөс доошгүй илтгэл хэлэлцүүлж, хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн байх; (0-10 хүртэлх оноо) | ||||
Зохиогч, хамтран зохиогчоор ажилласан нэг сэдэвт бүтээл, хамтын бүтээл, ном, эмхэтгэл, сурах бичгийн тоо, сэдэвчилсэн зураг 3-аас доошгүй, эсвэл гадаад болон дотоодод хамгаалсан патент, ашигтай загвар, гарган авсан инновацын бүтээгдэхүүн, (сорт, үүлдэр), практикт нэвтэрсэн үйлчилгээ, Техник, эдийн засгийн үзүүлэлт, программ хангамж 1-ээс багагүй байх; (0-15 хүртэлх оноо) | ||||
2 | Эрдэм шинжилгээний бүтээлээс нь дотоод, гадаадын судлаачдын авсан эшлэлийн тоо 25-аас доошгүй байх; (өөрийн бүтээлээс авсан эшлэлийг оруулахгүйгээр) (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
33 | Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 6-аас доошгүй нийтлэл, ярилцлага, өгүүлэл өгсөн байх; / Сонин сэтгүүл, ТВ, радиогийн ярилцлага, нэвтрүүлэг, томоохон сошиал хуудас, подкастыг тооцох/; (0-5 хүртэлх оноо) | 5 |
| |
4 | Доктор 1 эсвэл магистрын ажил 2-оос доошгүй удирдаж хамгаалуулсан, 2-оос доошгүй шүүмжийг бичсэн байх; (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
5 | Удирдсан, гүйцэтгэсэн төсөлт ажлын тоо 3-аас доошгүй байх; (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
6 | Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын баталгаажуулсан арга зүй, тайлан 2-оос доошгүй; (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
7 | Гадаад хэлний мэдлэгтэй байх /Гадаад хэлний түвшнийг олон улсад хэвлүүлсэн бүтээл болон хамтын ажиллагааны оролцоо зэргийг үндэслэн дүгнэнэ. ЮНЕСКО-ийн албан ёсны аль нэг хэл дээр суралцаж төгссөн бол ахисан түвшний гадаад хэлтэй гэж үнэлнэ./ (0-5 хүртэлх оноо) | 5 |
| |
Нийт оноо | 100 |
|
4.2 Эрдэм шинжилгээний ахлах ажилтан
№ | Шалгуур үзүүлэлт -100 оноо (сүүлийн 4 жилээр) | Авбал зохих | Авсан | |
1 | Эрдэм шинжилгээний бүтээлийн чанар: | Импакт фактортой эрдэм шинжилгээний сэтгүүлд 1-ээс доошгүй, хянан магадалгаа хийгддэг олон улсын сэтгүүлд 2-оос доошгүй, дотоодын эрдэм шинжилгээний тогтмол хэвлэгддэг сэтгүүлд 4-өөс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх; /h-индексээр тооцох/ (0-25 хүртэлх оноо) | 50 |
|
Олон улсын хуралд 2-оос доошгүй илтгэл хэлэлцүүлэх, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 3-аас доошгүй илтгэл хэлэлцүүлж, хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн байх; (0-10 хүртэлх оноо) | ||||
Зохиогч, хамтран зохиогчоор ажилласан нэг сэдэвт бүтээл, хамтын бүтээл, ном, эмхэтгэл, сурах бичгийн тоо, сэдэвчилсэн зураг 2-оос доошгүй, эсхүл гадаад болон дотоодод хамгаалсан патент, ашигтай загвар барааны тэмдэгт гарган авсан инновацын бүтээгдэхүүн, (сорт, үүлдэр) практикт нэвтэрсэн үйлчилгээ, Техник, эдийн засгийн үзүүлэлт, программ хангамж 1-ээс багагүй байх; (0-15 хүртэлх оноо) | ||||
2 | Эрдэм шинжилгээний бүтээлээс нь дотоод, гадаадын судлаачдын авсан эшлэлийн тоо 15-аас доошгүй байх (өөрийн бүтээлээс авсан эшлэлийг оруулахгүйгээр); (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
3 | Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 4-өөс доошгүй нийтлэл, ярилцлага, өгүүлэл өгсөн байх; / Сонин сэтгүүл, ТВ, радиогийн ярилцлага, нэвтрүүлэг, томоохон сошиал хуудас, подкастыг тооцох/; (0-5 хүртэлх оноо) | 5 |
| |
4 | Магистрын ажил 1-ээс доошгүй удирдсан байх /докторын ажил удирдсан бол шалгуурыг шууд тооцох/, 2-оос доошгүй шүүмж бичсэн байх; (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
5 | Удирдсан, гүйцэтгэсэн төсөлт ажлын тоо 2-оос доошгүй байх; (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
6 | Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын баталгаажуулсан арга зүй, тайлан 1-ээс доошгүй; (0-10 хүртэлх оноо) | 10 |
| |
7 | Гадаад хэлний мэдлэгтэй байх /Гадаад хэлний түвшнийг олон улсад хэвлүүлсэн бүтээл болон хамтын ажиллагааны оролцоо зэргийг үндэслэн дүгнэнэ. ЮНЕСКО-ийн албан ёсны аль нэг хэл дээр суралцаж төгссөн бол ахисан түвшний гадаад хэлтэй гэж үнэлнэ/. (0-5 хүртэлх оноо) | 5 |
| |
Нийт оноо | 100 |
|
4.3 Эрдэм шинжилгээний дэд ажилтан
№ | Шалгуур үзүүлэлт -100 оноо (сүүлийн 4 жилээр) | Авбал зохих | Авсан |
1 | Импакт фактортой эсвэл хянан магадалгаа хийгддэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 1-ээс доошгүй, дотоодын эрдэм шинжилгээний тогтмол хэвлэгддэг сэтгүүлд 2-оос доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх, Олон улсын өгүүллийг нэгэн сэдэвт бүтээл, гадаадад хэвлэгдсэн номын бүлэг, томоохон программ, технологи, патентаар (сорт, үүлдэр, ашигтай загвар, барааны тэмдэгт) дүйцүүлэхээр зохицуулах; (0-25 хүртэлх оноо) | 50 |
|
Олон улсын хуралд 1-ээс доошгүй илтгэл хэлэлцүүлэх, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 2-оос доошгүй илтгэл хэлэлцүүлж, хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн байх; (0-10 хүртэлх оноо) | |||
Зохиогч, хамтран зохиогчоор ажилласан нэг сэдэвт бүтээл, хамтын бүтээл, ном, эмхэтгэл, сурах бичиг, сэдэвчилсэн зураг, гарын авлагын тоо 1-ээс доошгүй, эсхүл гадаад болон дотоодод хамгаалсан патент, гарган авсан инновацын бүтээгдэхүүн, практикт нэвтэрсэн үйлчилгээ, Техник, эдийн засгийн үзүүлэлт, программ хангамж 1-ээс багагүй байх; (0-15 хүртэлх оноо) | |||
2 | Эрдэм шинжилгээний бүтээлээс нь дотоод, гадаадын судлаачдын авсан эшлэлийн тоо 5-аас доошгүй байх; (өөрийн бүтээлээс авсан эшлэлийг оруулахгүйгээр); (0-10 хүртэлх оноо) | 10
|
|
3 | Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 2-өөс доошгүй нийтлэл, ярилцлага, өгүүлэл өгсөн байх; / Сонин сэтгүүл, ТВ, радиогийн ярилцлага, нэвтрүүлэг, томоохон сошиал хуудас, подкастыг тооцох/; (0-5 хүртэлх оноо) | 5 |
|
4 | 2-оос доошгүй хээрийн судалгаа, лабораторийн ажил, социологи, бодлогын болон хамтарсан судалгаанд хамтран болон бие даан гүйцэтгэсэн байх, оролцсон байх, (0-10 хүртэлх оноо) | 10 |
|
5 | Гүйцэтгэсэн төсөлт ажлын тоо 1-ээс доошгүй байх; (0-10 хүртэлх оноо) | 10 |
|
6 | Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын оролцсон арга зүй, тайлан 1-ээс доошгүй; (0-10 хүртэлх оноо) | 10 |
|
7 | Гадаад хэлний мэдлэгтэй байх /Гадаад хэлний түвшнийг олон улсад хэвлүүлсэн бүтээл болон хамтын ажиллагааны оролцоо зэргийг үндэслэн дүгнэнэ. ЮНЕСКО-ийн албан ёсны аль нэг хэл дээр суралцаж төгссөн бол ахисан түвшний гадаад хэлтэй гэж үнэлнэ/. (0-5 хүртэлх оноо) | 5 |
|
Нийт оноо
| 100 |
|
4.4 Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
№ | Шалгуур үзүүлэлт -100 оноо (сүүлийн 4 жилээр) | Авбал зохих | Авсан |
1 | Зохиогч, хамтран зохиогчоор ажиллаж, хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний 2-оос доошгүй өгүүлэл (0-25 хүртэлх оноо) | 50 |
|
Эрдэм шинжилгээний ажлын 2-оос доошгүй арга зүйг эзэмшиж, судалгааны ажилдаа нэвтрүүлж, үр дүнг тайлагнасан (0-25 хүртэлх оноо) | |||
2 | Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн 2-оос доошгүй илтгэл (0-15 хүртэлх оноо) | 15
|
|
3 | Захиалгат, гэрээт, төсөл болон бусад салбарын мэргэжлийн гүйцэтгэсэн, оролцсон 1-ээс доошгүй эрдэм шинжилгээний ажил (0-20 хүртэлх оноо) | 20 |
|
4 | Гадаад хэлний мэдлэгтэй байх /Гадаад хэлний түвшинг олон улсад хэвлүүлсэн бүтээл болон хамтын ажиллагааны оролцоо зэргийг үндэслэн дүгнэнэ. ЮНЕСКО-ийн албан ёсны аль нэг хэл дээр суралцаж төгссөн бол ахисан түвшний гадаад хэлтэй гэж үнэлнэ./ (0-15 хүртэлх оноо) | 15 |
|
Нийт оноо | 100 |
|
4.5 Аттестатчиллын дүнгийн хуудас
1 | Овог, нэр |
|
2 | Төрсөн он |
|
3 | Мэргэжил, боловсролын түвшин |
|
4 | Боловсролын болон эрдмийн зэрэг, цол |
|
5 | Ажиллаж буй байгууллага, албан тушаал |
|
6 | Зэрэг дэв /аттестатчилах үед/ |
|
7 | Аттестатчилсан огноо |
|
8 | Аттестатчиллын үнэлгээ |
|
9 | Аттестатчиллын дүнтэй танилцсан |
........................................ гарын үсэг
/.........................................../ нэр |
Аттестатчилах комиссын дарга:
........................................ /.........................................../
гарын үсэг нэр
Аттестатчилах комиссын
нарийн бичгийн дарга:
....................................... /.........................................../
гарын үсэг нэр
-----000-----
Текст томруулах
A
A
A