A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 379

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.8, 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орхон, Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан Эрдэнэтийн стратегийн ордын талбайд ашигт малтмал хайх эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгох арга хэмжээг авч, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газар (Л.Баярмандал)-т үүрэг болгосугай.

3. Ашигт малтмал хайх ажлыг гүйцэтгэх төрийн өмчит хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Орхон, Булган аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР