- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАГ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 8/11
Залаа-Овоо
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.05.30-ны 1/3033 дугаар албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны ээлжит 14 дүгээр хуралдааны 14/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон 14/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Туяацэцэг)-д үүрэг болгосугай.
ДАРГА С.ЭРДЭНЭЭ
Текст томруулах
A
A
A
