- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНТАЛ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЯНТАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 09
Лүн
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасны дагуу сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний бүсчлэл, хил зааг, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Д.МӨНХ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
