- Нүүр
- Сайдын тушаал
- Нормативын баримт бичиг батлах тухай /"35 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын завсарын төмөр бетон тулгуурт шугамын хийцлэл угсарч босгох ажлын технологийн карт/, /ЗХХАЭ №32 2022.11.04/
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар А/194
Улаанбаатар хот
Нормативын баримт бичиг батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."35 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын завсарын төмөр бетон тулгуурт шугамын хийцлэл угсарч босгох ажлын технологийн карт"-ыг нэгдүгээр,"35 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр (анкер) тулгуур угсарч босгох ажлын технологийн карт"-ыг хоёрдугаар, "Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын газардуулгын эсэргүүцэл хэмжих ажлын технологийн карт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Дээрх нормативын баримт бичгүүдийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /П.Билгүүн/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.
САЙД. Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A