A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 35 кВ-ЫН ХОЁР ХЭЛХЭЭТ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ЗАВСАРЫН ТӨМӨР БЕТОН ТУЛГУУРТ ШУГАМЫН ТӨМӨР ХИЙЦЛЭЛ УГСАРЧ БОСГОХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Бүлэг: 1979

 

Эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 05-ны

өдрийн А/194 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

35 кВ-ЫН ХОЁР ХЭЛХЭЭТ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН

 ШУГАМЫН ЗАВСАРЫН ТӨМӨР БЕТОН ТУЛГУУРТ ШУГАМЫН

ТӨМӨР ХИЙЦЛЭЛ  УГСАРЧ БОСГОХ АЖЛЫН

ТЕХНОЛОГИЙН КАРТ

 

1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ

 

Энэхүү технологийн картад 35 кВ-ын нэг ба хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын  цагирган огтлолтой конусан шонд суурилсан тросс тогтоогч төмөр бүтээц бүхий төмөр бетон тулгуурт шугамын төмөр хийцлэл угсарч босгох ажлын технологийн дэс дараалал, угсралтын ажлын заавар, угсралтанд шаардлагатай багаж хэрэгсэл, машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгав.

 2.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

 

Технологийн карт нь 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг ба хоёр хэлхээт төмөр бетон тулгуурыг угсарч босгох ажлыг гүйцэтгэх удирдамж, гарын авлага болно. 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын завсарын төмөр бетон тулгуурын ангиллыг хүснэгт 1-д үзүүлэв.

 

Хүснэгт 1. 35 кВ-ын ЦДАШ-ын нэг ба хоёр хэлхээт завсарын

төмөр бетон тулгуурын ангилал

 

Тулгуурын ангилал

Бетоны эзэлхүүн, м3

Гангийн жин, кг

Тулгуурын жин, кг

ЗТБ.35-04. 18а

1.0

443

2795

ЗТБ.35-04. 18б

1.0

474

2851

ЗТБ.35-04. Т18а

1.0

494

2845

ЗТБ.35-04. Т18б

1.0

524

2901

ЗТБ.35-04.21

1.15

530

3290

ЗТБ.35-04. Т21

1.15

581

3341

ЗТБ.35-04.22,5

1.23

546

3498

ЗТБ.35-04.Т22,5

1.23

590

3542

 

 

Технологийн картад ЗТБ.35-04.Т21 маягийн хоёр хэлхээт төмөр бетон тулгуурыг угсарч босгох ажлын ажилбарыг тайлбарлан үзүүлсэн ба тулгуурын газардуулга, хөндийрүүлэгч угсрах ажил тусгагдаагүй болно.

 

ЗТБ.35-04.Т21 тулгуурын төмөр хийц, ерөнхий харагдах байдлыг Зураг 1-д үзүүлэв.

Зураг 1. 35 кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ-ын төмөр бетон тулгуурын

харагдах байдал

 

 3.ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

3.1. 35 кВ-ын ЦДАШ-ын төмөр бетон тулгуурт төмөр хийц, арматур угсарч босгох ажлыг 7 хүнтэй бригад гүйцэтгэнэ. Үүнд:

 Цахилгааны монтёр, V зэргийн    -1 хүн

Цахилгааны монтёр, IV зэргийн    -1 хүн

 Цахилгааны монтёр, III зэргийн    -2 хүн

 Автокраны оператор     -1 хүн

 Оосорлогч дохиочин     -1 хүн

 Экскаваторын оператор     -1 хүн

 

 

4.УГСРАЛТ, БОСГОЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

 

4.1      Ерөнхий заавар

 

Тулгуурын угсралтын ажлыг эхлэхийн өмнө дараах ажлуудыг хийсэн байх ёстой. Үүнд:

4.1.1.    Тулгуурт төмөр хийц угсрах, автокран зогсох талбайг чөлөөлж бэлдсэн байх.

4.1.2.    Тулгуурыг суулгах нүхний хажууд трассын дагууд буулгаж бэлдсэн байх.

4.1.3.    Тулгуурын угсралтын ажилд хэрэглэгдэх зориулалтын дэгээ оосор, хоёр талтай гайк чангалах түлхүүр, бусад багаж хэрэгслүүдийг урьдчилан бэлдсэн байх. Оосор нь ээлжит туршилтаар орж баталгаажсан байх ёстой.

4.1.4.    Угсралтын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь эрх бүхий байгууллагын техник хяналтын ээлжит үзлэгт орж баталгаажсан байх.

 

4.2      Бэлтгэл ажил

 

4.2.1.   Тулгуурыг босгох нүхийг зураг төслийн дагуу ухаж бэлтгэх;

4.2.2.  Тулгуурыг угсарч босгоход шаардлагатай багаж хэрэгсэл, машин механизм, автокран зэргийг ажилд бэлтгэн үзлэг шалгалт хийх;

4.2.3.  Төмөр бетон шонд хөндлөвч траверс, тросс тогтоогч, төмөр хийцлэл угсарч босгох ажлын зураг, техникийн бичиг баримтуудын бүрдлийг шалган, танилцах;

4.2.4.  Ажлын байранд ажиллах бүх ажиллагсдыг ажлын байртай нь танилцуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх. Зааварчилгааг талбайн мастер, ажлын хариуцлагатай удирдагч нар өгнө.

4.2.5.   Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н мэдлэг олгох сургалтад хамрагдсан сертификат, мэргэжлийн зэрэгтэй байна.

 

4.3     Тулгуурт шугамын төмөр хийцлэл угсрах ажлын технологи, дэс дараалал

 

4.3.1      Угсралтын бэлтгэл ажил

 

4.3.1.1    Автокран, машин механизмыг ажлын талбайд байрлуулах;

4.3.1.2    Тулгуурын шугамын төмөр хийцлэл, эд ангиудыг ажлын талбайд ангилан ялгаж, байрлуулах;

4.3.1.3    Төмөр бетон шонд ан цав, гэмтэл гарсан эсэхийг шалгах,  төмөр бетон шонг бүрэн залгаж гагнах эсэхийг шалгах;

4.3.1.4    Угсралтын туслах тоноглол, багаж хэрэгслийг хэрэглэх дэс дарааллаар ажлын талбайд ангилан ялгаж, байрлуулах.

 

4.3.2      Угсралтын ажил

 

4.3.2.1         Тулгуурыг автокраны тусламжтайгаар өргөж дэр болон ивүүр дээр байрлуулна. Зураг 2-т үзүүлэв.

4.3.2.2         Дэр болон ивүүр дээр байрлуулсан тулгуурт трос тогтоогч, дээд хөндлөвч, татуургыг  ажлын зураг болон альбом зурагт заасны дагуу зориулалтын нүхэнд боолтоор нэвт боож бэхэлнэ.  Шугамын төмөр хийцлэл /хөндлөвч, татуурга/-г тулгуурт бэхлэх байдлыг  Зураг 3, 4-д тус тус үзүүлэв.

4.3.2.3.       Дунд  хөндлөвч татуургыг ажлын зураг болон альбом зурагт заасны дагуу угсарна. Зураг 5-д үзүүлэв.

4.3.2.4.          Доод хөндлөвч, татуургыг ажлын зураг болон альбом зурагт заасны дагуу угсарна. Зураг 6-д үзүүлэв.

Зураг 2. Тулгуурыг автокраны тусламжтайгаар өргөж дэр,

ивүүр дээр байрлуулж буй байдал

 

 

 

Зураг 3. Тулгуурт хөндлөвч болон

татуургыг бэхлэх байдал

 

 

Зураг 4. Тулгуурт трос тогтоогч, дээд хөндлөвч

угсарч байгаа байдал

 

 

Зураг 5. Тулгуурт дунд хөндлөвч, татуурга угсарч байгаа байдал

 

 

Зураг 6. Тулгуурт доод хөндлөвч, татуурга угсарч байгаа байдал

 

4.3.2.5.          Бүх боолт гайкыг шалгаж чангалгаа хийх. Боолт чангалгааны моментыг 10Н.м /10кг.м.с/-ээс багагүй байхаар хийнэ.

4.3.2.6.          Чангалгаа дууссаны дараа боолтны эрээсний илүү гарсан хэсгийг далдлах, боолт гайка суларч тайлагдахгүй байх арга хэмжээ авна.

4.3.2.7.          Тулгуурын хөрстэй харьцах хэсгийг чийг, илжрэлээс хамгаалах үжил эсэргүүцэх түрхлэгээр будна. Зураг 7-д үзүүлэв.

 

Зураг 7. Тулгуурын хөрстэй харьцах хэсэгт түрхлэг түрхсэн байдал

 

 

4.4.      Тулгуур босгох ажлын технологи, дэс дараалал

 

4.4.1.    Тулгуур босгох бэлтгэл ажил

4.4.1.1.          Тулгуурт төмөр хийцлэл угсрахад ашигласан багаж хэрэгсэл, эд ангиудыг хурааж, босголтын ажлын байрыг бэлдэх;

4.4.1.2.          Тулгуурыг өргөх оосор, тулгуурыг босгож суулгахад чиглүүлэх оосрыг ажлын талбайд байрлуулах;

4.4.1.3.          Тулгуурыг тэгш суулгасан эсэхийг шалгах тусгай зориулалтын багажийг ажлын талбайд байрлуулах.

 

4.4.2.    Тулгуур босгох ажил

4.4.2.1.          Тулгуурыг өргөх автокран, газар шорооны ажил гүйцэтгэх экскаваторыг ажлын талбайд байрлуулж, автокраны домкратыг буулгаж ажлын горимд шилжүүлнэ. Зураг 8-д үзүүлэв.

 

E:Тавантолгой Зүүнбаян10 sar zurgPXL_20201009_041422202.jpg

Зураг 8. Автокраныг ажлын талбайд байрлуулж ажлын горимд шилжүүлсэн байдал

 

4.4.2.2.          Тулгуурыг өргөх битүү гогцоот оосрыг тулгуурын хүндийн төвөөс дээш бэхэлнэ. Зураг 9-д үзүүлэв.

 

E:Тавантолгой Зүүнбаян10 sar zurgPXL_20201009_041257896.jpg

Зураг 9 Тулгуурт түүнийг өргөх оосрыг бэхэлсэн байдал

 

4.4.2.3.          Тулгуурыг нүхэнд суулгахад чиглүүлэх оосрыг дороос татаж авах боломжтой байхаар траверсийн үзүүрт битүү гогцоогоор бэхэлнэ. Зураг 10-д үзүүлэв.

E:Тавантолгой Зүүнбаян10 sar zurgPXL_20201009_035046497.jpg

Зураг 10 Тулгуурт чиглүүлж эргүүлэх оосрыг бэхэлсэн байдал

 

4.4.2.4.          Оосорлогч дохиочны дохиогоор автокран ашиглан тулгуурыг өргөж, ухсан нүхэнд чиглүүлж суулгана. Зураг 11-д үзүүлэв.

4.4.2.5.          Чиглүүлэгч оосор ашиглан тулгуурыг эргүүлж хөндлөвчийг шугамын трасстай перпендикуляр байхаар байрлуулна.

4.4.2.6.          Тулгуурыг тэгш суулгасан эсэх, трассын дагуу байрласан эсэхийг зориулалтын багажаар шалгана.

4.4.2.7.          Тулгуур суулгасан нүхийг үечлэн нягтруулж сайтар чигжих, суултыг тооцон овоолт үүсгэж булна.

 

Зураг 11 Тулгуурыг автокранаар өргөж нүхэнд суулгаж байгаа байдал

 

 

 

4.4.3.    Төгсгөлийн ажил

 

4.4.3.1.          Тулгуурыг угсрах, босгох ажилд ашигласан багаж хэрэгслүүдийг хураах;

4.4.3.2.          Автокран, экскаваторыг ажлын талбайгаас чөлөөлөх;

4.4.3.3.          Угсралтын ажлын акт баримт бичгүүдийг бүрдүүлэх

 

 

  1. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

 

5.1.           Угсралтын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ба угсралтын ажлын технологи нь аюулгүй, найдвартай байдлыг хангах ёстой.

5.2.           Угсралтын ажлыг гүйцэтгэгч байгууллага "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм", "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг чанд баримтлан ажиллана.

5.3.           Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь холбогдох журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх ёстой.

5.4.           Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь тухайн албан тушаалын тодорхойлолтод тохирох мэргэжил эзэмшсэн, мэргэшлийн бэлтгэл хангасан байх ба мэдлэгийн шалгалт өгч албан тушаал, мэргэжилдээ тохирох аюулгүй ажиллагааны группын үнэмлэх авсан байх ёстой.

5.5.           Угсралтын ажлыг эхлэхийн өмнө ажил гүйцэтгэх нэгжийн удирдлага ажлын байрны анхан шатны болон давтан зааварчилгааг батлагдсан хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр зохион байгуулж гарын үсэг зуруулж баталгаажуулна.

5.6.           Угсралтын ажилд хэрэглэх багаж, төхөөрөмжүүдийн иж бүрдлийг шалган, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэхийг норм дүрмийн дагуу  баталгаажуулсан байна.

5.7.           Угсралтын ажил эхлэхээс өмнө ажилд саад болохуйц эд зүйлсийг холдуулж, хамгаалалтын тууз татан ажлын талбайг бэлтгэнэ.

5.8.           Ажлын талбайд ажиллагсдыг шаардлагатай хамгаалах хэрэгслээр хангасан байх ёстой. Үүнд: Хаалт хашилт, тусгаарлах болон хамгаалах хэрэгсэл, анхааруулах плакат, аюулгүй байдлын нөхцөлийг хангах техник хэрэгслүүд байна.

5.9.           Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст ачаа өргөх, газар өрөмдөх, ухах, бусад хөдөлгөөнт механизм бүхий машинаар ажил гүйцэтгэх үед тухайн механизмын хамгийн өндөр өргөгдсөн болон хэвтээ шилжилтийн хамгийн алслагдсан цэгээс шугамын хамгийн ойрын утас хүртэлх зай хэмжээ Хүснэгт 2-т зааснаас багагүй байх ёстой.

 

Хүснэгт 2.

Машин механизмаар ажил гүйцэтгэх үед хүчдэлтэй гүйдэл

дамжуулах хэсэгт ойртож болох зай хэмжээ

 

ЦДАШ-ын хүчдэл, кВ

Зай, метр

Хамгийн бага

Техник хэрэгслээр хэмжигдэх хамгийн бага

1 хүртэл

1.5

1.5

1-ээс дээш 35хүртэл

2.0

2.0

35-аас дээш 110 хүртэл

3.0

4.0

110-аас дээш 220 хүртэл

4.0

5.0

220-оос дээш 400 хүртэл

5.0

7.0

400-аас дээш 750 хүртэл

9.0

10.0

 

5.10.      Харанхуйд ажлын талбайд ажиллах шаардлагатай тохиолдолд "Ажлын байрны гэрэлтүүлгийн норм. Хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага" MNS 4996-2000 стандартын дагуу шөнийн гэрэлтүүлэгтэй байна. Ажлын байрны гэрэлтүүлэг 30 Лк-ээс багагүй, барилгын талбайд 10 Лк-ээс багагүй байна. Хашлагыг 42 В-оос ихгүй хүчдэлтэй дохиоллын цахилгаан гэрлээр гэрэлтүүлсэн байна.

5.11.      Тухайн машин, механизмыг жолооны эрхийн үнэмлэхгүй ажилтан жолоодож болохгүй.

5.12.      Ачаа өргөгч төхөөрөмжийг байрлуулж, ажил гүйцэтгэхдээ "Өргөх зөөх механизмтай харьцах аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагыг баримтлан ажиллана.

5.13.      Автокран ашиглан тулгуурыг өргөхдөө ээлжит туршилтанд орж баталгаажсан зориулалтын дэгээтэй оосор, хэрэгслийг ашиглана.

5.14.      Цаг агаарын хувьд тааламжгүй нөхцөл буюу хүчтэй салхи, аянга дуу цахилгаантай бороотой, үзэгдэх орчин, ажлын талбай хязгаарлагдмал, харанхуй үед ажил гүйцэтгэж болохгүй.

 

 

  1. МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

 

6.1 Угсралтын машин, механизм ба хэрэгсэл

                                                                                     

 

                                                                                         Хүснэгт 3

 

Нэр

Тоо, ширхэг

1

Автокран /30тн/

1

2

Ачааны автомашин

1

3

Экскаватор

1

4

Үйлчилгээний машин

1

5

Тусгай зориулалтын оосор

1

6

Шат

1

7

Теоделит

1

 

 

 

6.2 Материал

                                                                                                            Хүснэгт 4

 

Нэр

Маяг, стандарт

Хэмжих нэгж

Тоо

1

Төмөр бетон тулгуур

-

ш

Зураг төсөлд тооцно.

2

Шугамын төмөр хийц /арматур/                                                                                

-

ком

Зураг төсөлд тооцно.

3

Чийг, илжрэлээс хамгаалах будаг

-

кг

Зураг төсөлд тооцно.

 

 

 

 

6.3  Хамгаалах хэрэгсэл

Хүснэгт 5

Хамгаалах хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо

1

Ажлын хувцас

ком

7

2

Ажлын бээлий

хос

7

3

Хамгаалалтын дуулга малгай

хос

7

4

Хамгаалалтын нүдний шил

ш

7

5

Ажлын гутал

хос

7

 

 

 

 











6.4 Багаж хэрэгсэл

Хүснэгт 6

 

Нэр

Хэмжих нэгж

Тоо

1

Ивүүр, дэр

ш

2

2

Түлхүүр /М19, М22, М24, М27, М30, М32/

ш

1

3

Торцов /М19, М22, М24, М27, М30, М32/

ком

1

4

Түргэн иш

ш

4

5

Алх /0,5 кг жинтэй/

ш

1

6

Лантуу /5кг/

ш

1

7

Хүрз

ш

1

8

Лоом

ш

1

9

Зөөврийн гэрэл

ш

1

10

Эмийн сан

ком

1

11

Багс

ш

1

 

 

 

 

 7. АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

7.1             Эрчим хүчний барилга байгууламжийн нэг маягийн бүтээц эдлэхүүн ба хэсэглэлийн цуврал. 35-220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг шонт завсарын тулгуурын хийц, хэсэглэл ЭХНД 2-21-01-2015, В2.405.1-175-1 цуврал 1

7.2             Типовая технологическая карта (ттк) сборка и монтаж опор при сооружении воздушных линий электропередач

 

 

АГУУЛГА

 

  1. Ерөнхий хэсэг
  2. Хэрэглэх хүрээ
  3. Техник, эдийн засгийн үзүүлэлтүүд
  4. Угсралтын ажлын үндсэн заавар
  5. Угсралтын үеийн техник, аюулгүй ажиллагааны шаардлага
  6. Материал техникийн орц
  7. Ашигласан техникийн баримт бичгийн жагсаалт