- Нүүр
- Сайдын тушаал
- 35 кВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ТӨМӨР ТУЛГУУР (АНКЕР) УГСАРЧ БОСГОХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 05-ны
өдрийн А/194 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
35 кВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ТӨМӨР ТУЛГУУР (АНКЕР) УГСАРЧ БОСГОХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ
Энэхүү технологийн картад 35 кВ-ын нэг ба хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын эргэлтийн ба завсарын төмөр тулгууруудыг угсарч босгох ажлын дараалал, угсралтын ажлын заавар, угсралтанд хэрэглэх багаж хэрэгсэл, машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгав.
2.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Технологийн карт нь 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг ба хоёр хэлхээт эргэлтийн ба завсрын төмөр тулгуурыг угсарч босгох ажлыг гүйцэтгэхэд удирдамж, гарын авлага болно. 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуурын ангиллыг Хүснэгт 1-т үзүүлэв.
Хүснэгт 1
35 кВ-ын ЦДАШ-ын нэг ба хоёр хэлхээт өнцгийн ба завсрын төмөр
тулгууруудын ангилал
Тулгуурын ангилал |
Тулгуурын жин (цинкгүй), кг |
Тулгуурын жин (цинктэй), кг |
У35-1 |
2964 |
3080 |
У35+1+5 |
4549 |
4727 |
УЗ5-1Т |
3140 |
3263 |
У35-1Т+5 |
4725 |
4960 |
П35-1 |
1937 |
2016 |
П35-1Т |
2056 |
2143 |
У35-2 |
4831 |
5020 |
У35-2+5 |
6591 |
6850 |
У35-2Т |
5004 |
5200 |
У35-2Т+5 |
6769 |
7033 |
П35+4 |
2104 |
2183 |
П35+4Т |
2223 |
2310 |
Технологийн картад У35-2Т маягийн өнцгийн тулгуурыг угсарч босгох ажлын ажилбарыг тайлбарлан үзүүлсэн ба тулгуурын газардуулгын ажил тусгаагүй болно.
У35-2т тулгуурын төмөр хийц, ерөнхий харагдах байдлыг Зураг 1-д үзүүлэв.
Зураг 1. 35 кВ-ын У35-2Т маягийн төмөр тулгуурын хийцлэлийн харагдах байдал
3.ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
3.1. 35 кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ-ын төмөр тулгуурыг угсарч босгох ажлыг 8 хүнтэй бригад гүйцэтгэнэ. Үүнд:
Инженер техникийн ажилтан, V зэрэгтэй -1 хүн
Цахилгааны монтёр, IV зэрэгтэй -1 хүн
Цахилгааны монтёр, III зэрэгтэй -3 хүн
Автокраны оператор -1 хүн
Оосорлогч дохиочин -1 хүн
Экскаваторын оператор -1 хүн
4.1 Ерөнхий заавар
35 кВ-ын төмөр тулгуур угсарч босгох ажлыг эхлэхийн өмнө дараах ажлууд хийгдсэн байх ёстой. Үүнд:
4.1.1. Тулгуурыг угсрах ба автокран зогсох талбайг чөлөөлж бэлдсэн байх;
4.1.2. Тулгуурыг угсарч босгоход шаардагдах зориулалтын оосор, түлхүүр, багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байх;
4.1.3. Угсралтын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь эрх бүхий байгууллагын техник хяналтын ээлжит үзлэгт орж баталгаажсан байх;
4.1.4. Ажлын зурагт зааснаар шугамын трассын дагуу тулгуур байрлах цэгт газар шорооны ажил гүйцэтгэж, түүний бетон суурийг байрлуулах нүхийг ухсан байх.
4.2 Бэлтгэл ажил
4.2.1. Тулгуурыг босгохын өмнө тулгуурын бетон суурийг суулгах нүхний гүнийг зураг төсөлд заасан хэмжээнд байгаа эсэхийг шалгах, нүхийг цэвэрлэх;
4.2.2. Тулгуурыг угсарч босгоход шаардагдах багаж хэрэгсэл, машин механизм, автокран зэргийг ажилд бэлтгэн үзлэг шалгалт хийх;
4.2.3. Тулгуурыг угсарч босгох ажлын зураг, техникийн бичиг баримтуудын бүрдлийг шалгах, танилцах;
4.2.4. Ажлын байранд ажиллах бүх ажилтнуудыг ажлын байртай нь танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх. Зааварчилгааг талбайн мастер, ажлын хариуцлагатай удирдагч нар өгнө.
4.2.5. Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н мэдлэг олгох сургалтад хамрагдсан сертификат, мэргэжлийн зэрэгтэй байна.
4.3. Тулгуур угсрах ажлын технологи, дэс дараалал
4.3.1 Угсралтын бэлтгэл ажил
4.3.1.1 Автокраныг ажлын талбайд байрлуулах;
4.3.1.2 Төмөр тулгуурын төмөр хийц, эд ангиудыг ажлын талбайд ангилан ялгаж байрлуулах;
4.3.1.3 Угсралтын ажилд шаардагдах багаж хэрэгслийг ажлын дэс дарааллын дагуу ажлын талбайд ангилж, ялган байрлуулах.
4.3.2 Угсралтын ажил
4.3.2.1 Тулгуурын төмөр хийц, эд ангиудыг тулгуурын альбом зурагт заасан дугаарын дагуу байрлуулж, боолтон холбоосоор холбож угсарна. Тулгуурын төмөр хийц, эд ангиудын дугаарлагдсан байдлыг Зураг 2-т үзүүлэв.
4.3.2.2 Тулгуурын төмөр хийц, эд ангиудыг автокран ашиглан, альбом зурагт заасны дагуу угсарна. Үүнд:
- Тулгуурын хөл, доод хэсгийг автокран ашиглан угсарна. Зураг 3-т үзүүлэв.
- Хөндлөвчүүд, тросс тогтоогчийг альбом зурагт заасны дагуу тусад нь угсарна. Үүнд:
Дээд хөндлөвч угсрах – 2 ширхэг;
Дунд хөндлөвч угсрах – 2 ширхэг;
Доод хөндлөвч угсрах – 2 ширхэг;
Тросс тогтоогч угсрах – 1 ширхэг.
Зураг 2. Тулгуурын эд ангиудыг дугаарласан байдал
|
|
Зураг 3. Тулгуурын төмөр хийц, эд ангиудыг автокран ашиглан
угсрах байдал
4.3.2.3 Тусад нь угсарсан хөндлөвчүүд, тросс тогтоогчийг автокран ашиглан өргөж тулгуурын дээд хэсэгт залгаж угсарна. Үүнд:
- Тулгуурын дээд хөндлөвчийг тулгуурт залгаж угсрах – 2 ш хөндлөвч;
- Тулгуурын дунд хөндлөвчийг тулгуурт залгаж угсрах – 2 ш хөндлөвч;
- Тулгуурын доод хөндлөвчийг тулгуурт залгаж угсрах – 2 ш хөндлөвч;
- Тулгуурын дээд хэсэгт тросс тогтоогч залгаж угсрах - 1 ш.
Зураг 4-д тулгуурт хөндлөвч, тросс тогтоогчийг залган угсарч буй байдлыг үзүүлэв.
Зураг 4. Тулгуурт хөндлөвч, тросс тогтоогч угсарч буй байдал
4.3.2.4 Угсарсан тулгуурын бүх боолт, гайкыг чангалах.
4.4 Тулгуур босгох ажлын технологи, дэс дараалал
4.4.1 Босголтын бэлтгэл ажил
4.4.1.1 Тулгуурыг угсрахад ашигласан багаж, хэрэгслийг хурааж, машин механизмыг ажлын талбайгаас чөлөөлөх;
4.4.1.2 Тулгуур босгох ажилд шаардагдах багаж хэрэгсэл, тулгуурыг өргөхөд ашиглах битүү гогцоот оосор, дэгээг ажлын талбайд ангилж ялган байрлуулах;
4.4.1.3 Тулгуурыг өргөх автокран, газар шорооны ажил гүйцэтгэх экскаваторыг ажлын талбайд байрлуулах.
4.4.2 Босголтын ажил
4.4.2.1 Тулгуурын бетон суурийг альбом зураг, ажлын зурагт заасны дагуу ухсан нүхэнд авто краны тусламжтайгаар байрлуулна. Зураг 5-д үзүүлэв.
4.4.2.2 Тулгуурын бетон суурийг ажлын зургийн дагуу тэгш, зөв байрлуулсан эсэхийг тусгай зориулалтын багаж (теоделит, невлер) ашиглан шалгах. Зураг 6-д үзүүлэв.
Зураг 5. Тулгуурын бетон суурийг нүхэнд байрлуулах байдал
Зураг 6. Тулгуурын бетон суурийн түвшинг тусгай зориулалтын багаж ашиглан шалгаж буй байдал
4.4.2.3 Суурилуулсан бетон сууринд хөндлөвч (ригель)-ийг ажлын зурагт заасны дагуу угсрах, хөндлөвчийг ямар байдлаар хэдэн ширхэгийг угсарч суурилуулахыг хөрсний байдлаас хамааруулан тооцоолж ажлын зурагт тусгасан байна. Зураг 7-д хөндлөвчийг угсарч суурилуулах ажлын зургийн жишээг үзүүлэв. 3ураг 8-д хөндлөвчийг угсарч суурилуулах байдлыг үзүүлэв.
Зураг 7. Тулгуурын бетон хөлөнд хөндлөвч (ригель) угсарч суурилуулах байдал
Зураг 8. Тулгуурын бетон хөлөнд хөндлөвч угсарч буй байдал
4.4.2.4 Нүхэнд байрлуулсан бетон суурь, хөндлөвчийг ус чийгээс хамгаалах түрлэгээр будна.
4.4.2.5 Нүхэнд байрлуулсан бетон суурийг хуучин хөрсөөр үечлэн сайтар нягтруулж булна. (үечлэл бүрийн нягтруулгад тухай бүрт хэмжилт хийж чанарын шаардлагыг хангуулна.)
4.4.2.6 Тулгуурыг өргөх оосрыг түүний хүндийн төвөөс дээш бэхэлнэ.
4.4.2.7 Автокранаар тулгуурыг өргөж босгон, бетон суурин дээр байрлуулна. Зураг 9, 10-т тус тус үзүүлэв.
Зураг 9. Тулгуурыг автокранаар өргөн босгож буй байдал
Зураг 10. Тулгуурыг бетон суурин дээр байрлуулах байдал
4.4.2.8 Бетон суурийн боолтны эрчлээс (резьба0-ийг гэмтээхгүйн тулд төмөр хоолойн тусламжтайгаар тулгуурыг бетон сууринд байрлуулна. Зураг 11-д үзүүлэв.
Зураг 11. Төмөр хоолой ашиглан тулгуурыг бетон суурин дээр
байрлуулах байдал
4.4.2.9 Бетон суурийн боолтыг боож чангална.
4.4.2.10 Тулгуурыг ажлын зургийн дагуу тэгш, зөв байрлуулсан эсэхийг тусгай зориулалтын багаж (теоделит, невлер)-ийн тусламжтайгаар шалгана.
4.4.3 Төгсгөлийн ажил
4.4.3.1 Тулгуураас оосрыг салгаж авах;
4.4.3.2 Ажлын талбайгаас автокран машин механизмыг чөлөөлөх;
4.4.3.3 Багаж хэрэгслийг хурааж, ажлын талбайг цэвэрлэх;
4.4.3.4 Угсралтын ажлын акт, бичиг баримтыг бүрдүүлэх.
5.1 Угсралтын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ба угсралтын ажлын технологи нь аюулгүй, найдвартай байдлыг хангах ёстой.
5.2 Угсралтын ажлыг гүйцэтгэгч байгууллага "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм", "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг чанд баримтлан ажиллана.
5.3 Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь холбогдох журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх ёстой.
5.4 Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь тухайн албан тушаалын тодорхойлолтод тохирох мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн бэлтгэл хангасан байх ба мэдлэгийн шалгалт өгч албан тушаал, мэргэжилдээ тохирох аюулгүй ажиллагааны группын үнэмлэх авсан байх ёстой.
5.5 Угсралтын ажил эхлэхээс өмнө ажил гүйцэтгэх нэгжийн удирдлага ажлын байрны анхан шатны болон давтан зааварчилгааг батлагдсан хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр зохион байгуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.
5.6 Угсралтын ажилд хэрэглэх багаж, төхөөрөмжүүдийн иж бүрдлийг шалгаж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэхийг норм дүрмийн дагуу баталгаажуулсан байна.
5.7 Угсралтын ажил эхлэхээс өмнө ажилд саад болох эд зүйлсийг холдуулж, хамгаалалтын тууз татан ажлын талбайг бэлтгэнэ.
5.8 Ажлын талбайд ажиллагсдыг шаардлагатай хамгаалах хэрэгслээр хангасан байх ёстой. Үүнд: Хаалт хашилт, тусгаарлах болон хамгаалах хэрэгсэл, анхааруулах плакат, аюулгүй байдлын нөхцөлийг хангах техник хэрэгслүүд байна.
5.9 Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст ачаа өргөх, газар өрөмдөх, ухах, бусад хөдөлгөөнт механизм бүхий машинаар ажил гүйцэтгэх үед тухайн механизмын хамгийн өндөр өргөгдсөн болон хэвтээ шилжилтийн хамгийн алслагдсан цэгээс шугамын хамгийн ойрын утас хүртэлх зай хэмжээ Хүснэгт 2-т зааснаас багагүй байх ёстой.
Хүснэгт 2
Машин механизмаар ажил гүйцэтгэх үед хүчдэлтэй гүйдэл дамжуулах
хэсэгт ойртож болох зай хэмжээ
ЦДАШ-ын хүчдэл, кВ |
Зай /метр/ |
|
Хамгийн бага |
Техник хэрэгслээр хэмжигдэх хамгийн бага |
|
1 хүртэл |
1.5 |
1.5 |
1-ээс дээш 35хүртэл |
2.0 |
2.0 |
35-аас дээш 110 хүртэл |
3.0 |
4.0 |
110-аас дээш 220 хүртэл |
4.0 |
5.0 |
220-оос дээш 400 хүртэл |
5.0 |
7.0 |
400-аас дээш 750 хүртэл |
9.0 |
10.0 |
5.10. Харанхуйд ажлын талбайд ажиллах шаардлагатай тохиолдолд "Ажлын байрны гэрэлтүүлгийн норм. Хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага" MNS 4996-2000 стандартын дагуу шөнийн гэрэлтүүлэгтэй байна. Ажлын байрны гэрэлтүүлэг 30 лк-ээс багагүй, барилгын талбайд 10 лк-ээс багагүй байна. Хашлагыг 42 В-оос ихгүй хүчдэлтэй дохиоллын цахилгаан гэрлээр гэрэлтүүлсэн байна.
5.11. Тухайн машин, механизмыг жолооны эрхийн үнэмлэхгүй ажилтан жолоодохыг хориглоно.
5.12. Ачаа өргөгч төхөөрөмжийг байрлуулж, ажил гүйцэтгэхдээ "Өргөх зөөх механизмтай харьцах аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагыг баримтлан ажиллана.
5.13. Автокран ашиглан тулгуурыг өргөхдөө ээлжит туршилтанд орж баталгаажсан зориулалтын дэгээтэй оосор, хэрэгслийг ашиглана.
5.14. Цаг агаарын хувьд тааламжгүй нөхцөл буюу хүчтэй салхи, аянга дуу цахилгаантай бороотой, үзэгдэх орчин, ажлын талбай хязгаарлагдмал, харанхуй үед ажил гүйцэтгэж болохгүй.
6.1 Угсралтын машин, механизм ба хэрэгсэл
Хүснэгт 3
№ |
Нэр |
Тоо, ширхэг |
1 |
Автокран /5 тн/ |
1 |
2 |
Автокран /30 тн/ |
1 |
3 |
Ачааны автомашин |
1 |
4 |
Экскаватор |
1 |
5 |
Хөрс нягтуулагч гар машин |
1 |
6 |
Үйлчилгээний машин |
1 |
7 |
Тусгай зориулалтын оосор |
1 |
6.2 Материал
Хүснэгт 4
№ |
Нэр |
Маяг, стандарт |
Хэмжих нэгж |
Тоо |
1 |
Анкер тулгуур |
- |
ш |
Зураг төсөлд тооцно. |
2 |
Хөндлөвч |
- |
ком |
Зураг төсөлд тооцно. |
3 |
Бетон суурь |
- |
ш |
Зураг төсөлд тооцно. |
4 |
Бетон суурийн хөндлөвч /ригель/ |
- |
ш |
Зураг төсөлд тооцно. |
5 |
Суурийн хөндлөвчийн хомут |
- |
ш |
Зураг төсөлд тооцно. |
6 |
Чийг, илжрэлээс хамгаалах будаг |
|
кг |
Зураг төсөлд тооцно |
6.3 Хамгаалах хэрэгсэл
Хүснэгт 5
№ |
Хамгаалах хэрэгсэл |
Хэмжих нэгж |
Тоо |
1 |
Ажлын хувцас |
ком |
8 |
2 |
Ажлын бээлий |
хос |
8 |
3 |
Хамгаалалтын дуулга малгай |
хос |
8 |
4 |
Хамгаалалтын нүдний шил |
ш |
8 |
5 |
Ажлын гутал |
хос |
8 |
6 |
Өндрийн бүс |
ш |
2 |
6.4 Багаж хэрэгсэл
Хүснэгт 6
№ |
Нэр |
Хэмжих нэгж |
Тоо |
1 |
Ивүүр, дэр |
ш |
4 |
2 |
Шат /суурийн нүх рүү орох, гарахад хэрэглэх/ |
ш |
4 |
3 |
Түлхүүр ком /М19, М22, М24, М27, М30, М32, М36/ |
ш |
1 |
4 |
Торцов /М19, М22, М24, М27, М30, М32, М36/ |
ком |
1 |
5 |
Цахилгаан чангалагч |
ш |
2 |
6 |
Алх /0.5 кг жинтэй/ |
ш |
1 |
7 |
Лантуу /5кг/ |
ш |
1 |
8 |
Лоом |
ш |
1 |
9 |
Хүрз |
ш |
1 |
10 |
Төмөр хоолой /Ф6/ |
ш |
8 |
11 |
Зөөврийн гэрэл |
ш |
1 |
12 |
Эмийн сан |
ком |
1 |
13 |
Багс |
ш |
1 |
7.1. Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм боловсруулах аргачлал БНбД 83-90-04
7.2. Барилгын нэг маягийн бүтээц эдлэхүүн ба хэсэглэлийн цуврал В2.405.2-02 дэвтэр 2. 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуурын альбом
7.3. На сборку и установку металлических промежуточных опор ВЛ 35 кВ.
АГУУЛГА
- Ерөнхий хэсэг
- Хэрэглэх хүрээ
- Техник, эдийн засгийн үзүүлэлтүүд
- Угсралтын ажлын үндсэн заавар
- Угсралтын үеийн техник, аюулгүй ажиллагааны шаардлага
- Материал техникийн орц
- Ашигласан техникийн баримт бичгийн жагсаалт
Эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 05-ны
өдрийн А/194 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт
"ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦЫН ГАЗАРДУУЛГЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХЭМЖИХ" АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Энэхүү технологийн картад цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын газардуулгын эсэргүүцэл, дэд станцын газардуулгын хүрээний эсэргүүцлийг тус тус хэмжих ажлын дараалал, аргачлал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгав.
Технологийн картыг газардуулгын эсэргүүцэл хэмжих ажил эрхлэн гүйцэтгэх байгууллагын инженер, техникийн ажилтан, ажилчид, техник хяналт хариуцсан захиалагчийн инженер нарт зориулав.
3.1. Бригадын бүрэлдэхүүн
Хүснэгт 1
№ |
Ажлын нэр |
Бригадын бүрэлдэхүүн |
1 |
Цахилгаан дамжуулах агаарын шугамын газардуулгын эсэргүүцэл хэмжих |
Цахилгааны инженер - IV групптэй, туршилт хийх эрх бүхий 1 хүн,
Цахилгааны монтёр – III групптэй, туршилт хийх эрх бүхий 1 хүн |
2 |
Дэд станцын газар-дуулгын эсэргүүцэл хэмжих |
Цахилгааны инженер - IV групптэй, туршилт хийх эрх бүхий 1 хүн,
Цахилгааны монтёр – III групптэй, туршилт хийх эрх бүхий 1 хүн |
4.1. Хамгаалах хэрэгсэл
Хүснэгт 2
№ |
Хамгаалах хэрэгсэл |
Хэмжих нэгж |
Тоо |
1 |
Хамгаалалтын дуулган малгай |
ш |
2 |
2 |
Ажлын бээлий |
хос |
2 |
3 |
Ажлын гутал |
хос |
2 |
4.2. Багаж хэрэгсэл
Хүснэгт 3
№ |
Багаж хэрэгсэл |
Хэмжих нэгж |
Дэд станц |
ЦДАШ |
Хэмжээ |
Хэмжээ |
|||
1 |
Хэмжилтийн багаж ком |
ш |
1 |
1 |
2 |
Хөндийрүүлэгчтэй утас 1.5-2.5 мм2 |
м |
500 |
20 |
3 |
Хөндийрүүлэгчтэй утас 1.5-2.5 мм2 |
м |
450 |
30 |
4 |
Хөндийрүүлэгчтэй утас 1.5-2.5 мм2 |
м |
400 |
5 |
5 |
Ган электрод /10-16 мм2/ |
ш |
3 |
3 |
6 |
Холболтын хавчаар |
ш |
4 |
4 |
6 |
Лантуу эсвэл алх |
ш |
1 |
1 |
7 |
Зүлгүүр |
ш |
1 |
1 |
8 |
Бахь |
ш |
1 |
1 |
9 |
Метр /100 м/ |
ш |
1 |
1 |
10 |
Дэвтэр |
ш |
1 |
1 |
11 |
Бал |
ш |
1 |
1 |
5.1. Ерөнхий заавар
5.1.1. Хэмжилт хийх бригадын бүрэлдэхүүн нь ажлын байрны анхан шатны зааварчилгааг батлагдсан хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр авч, техникийн баримт бичиг, гүйцэтгэх ажлын эзэлхүүнтэй бүрэн гүйцэд танилцах;
5.1.2. Технологийн картын дагуу ажил гүйцэтгэх хуваарийг нарийвчлан тодорхой болгох;
5.1.3. Ажилчдыг ажлын багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр бүрэн хангах;
5.1.4. Эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан багаж хэрэгслээр хэмжлийг гүйцэтгэх ба баталгаажилтын хугацаа хүчинтэй байх.
5.2. Бэлтгэл ажил
5.2.1. Хэмжлийн өмнө шалгаж буй тоноглолын их бие хүчдэлгүй байгаа байдлыг шалгана.
5.2.2. Хэмжил хийх багажны зааврыг нягтлан уншиж танилцана.
5.2.3. Хэмжил хийх багажийг асааж шалгана.
5.2.4. Хэмжлийн ажилд хэрэглэх багаж хэрэгслийг технологийн картын жагсаалтын дагуу ажлын талбайд зөөж байрлуулах, бүрэн бүтэн байдлыг шалгана. Зураг 1-д хэмжил хийх багаж, дагалдах хэрэгслийг үзүүлэв.
Зураг 1. Хэмжлийн иж бүрдэл багаж хэрэгсэл
5.3. Газардуулгын эсэргүүцлийг хэмжих ажлын дэс дараалал
5.3.1. Цахилгаан дамжуулах агаарын шугамын газардуулгын эсэргүүцлийг хэмжих
5.3.1.1. Ажлын хэсгийн ахлагч ажлын дэс дарааллыг танилцуулах, гишүүдэд ажлыг хуваарилах, эхлүүлэх;
5.3.1.2. Хэмжих гэж буй тулгуурын газардуулагдсан хийцэд цахилгааны утас холбох хэсгийг зүлгүүрээр сайтар зүлгэж будаг, зэвийг арилгах;
5.3.1.3. Хэмжих гэж буй газардуулгаас 30 м зайд хэмжүүрийн гүйдлийн электродыг газарт перпендикуляр байдлаар зоох;
5.3.1.4. 20 м зайд хэмжүүрийн хүчдэлийн электродыг газарт перпендикуляр байдлаар зоох;
5.3.1.5. Дамартай утаснуудыг дамраас хөвж, ороодос үүсгэхгүйгээр газарт зоосон электродуудад хавчаарын тусламжтайгаар бат бөх холбох;
5.3.1.6. Газардуулга болон электродуудад холбосон утасны нөгөө үзүүрийг хэмжүүрийн багажинд холбох. Холболтын схемийг зураг 2, зураг 3-т тус тус үзүүлэв. /Зураг 2-т дөрвөн электродын схем, Зураг 3-т гурван электродын схемийг тус тус үзүүлэв. /Илүү нарийвчлал шаардсан хэмжил хийх тохиолдолд дөрвөн электродын схемээр холбоно.
5.3.1.7. Багажны ашиглалтын зааврын дагуу хэмжлийг хийж, үр дүнг тэмдэглэж авах.
Зураг 2. ЦДАШ-ын тулгуурын газардуулгын эсэргүүцэл хэмжих
дөрвөн электродын схем
Зураг 3. ЦДАШ-ын тулгуурын газардуулгын эсэргүүцэл хэмжих
гурван электродын схем
5.3.2. Дэд станцын газардуулгын хүрээний эсэргүүцэл хэмжих
Дэд станцын газардуулгын хүрээний эсэргүүцэл хэмжих схемийг Зураг 4-д үзүүлэв.
Зураг 4. Дэд станцын газардуулгын хүрээний эсэргүүцэл хэмжих схем
5.3.2.1. Ажлын хэсгийн ахлагч ажлын дэс дарааллыг танилцуулах, гишүүдэд ажлыг хуваарилах, эхлүүлэх;
5.3.2.2. Хэмжих гэж буй газардуулгын хүрээний утас холбох хэсгийг зүлгүүрээр сайтар зүлгэж, будаг, зэвийг арилгах, дамжуулагч утсыг дамраас бүрэн хөвж, ороодос үүсгэхгүйгээр холбох;
5.3.2.3. Хэмжих гэж буй газардуулгын хүрээний захын цэгээс схемд заасны дагуу тооцоолсон цэг /L=3D/-т хэмжүүрийн гүйдлийн электродыг зоож, дамжуулагч утсыг дамраас бүрэн хөвж, ороодос үүсгэхгүйгээр холбох;
5.3.2.4. Хэмжих гэж буй газардуулгын хүрээний захын цэгээс схемд заасны дагуу тооцоолсон цэг тус бүр /0.2L, 0.3L, 0.4L, 0.5L, 0.6L, 0.7L, 0.8L/-т хүчдэлийн электродыг зоож, хэмжил хийхдээ дамжуулагч утсыг дамраас бүрэн хөвж, ороодос үүсгэхгүйгээр холбох;
5.3.2.5. Газардуулга болон электродуудад холбосон утасны нөгөө үзүүрийг схемд заасны дагуу хэмжүүрийн багажинд холбох;
5.3.2.6. Багажны ашиглалтын зааврын дагуу хэмжлийг явуулж, үр дүнг тэмдэглэж авах;
5.3.2.7. Хэмжлийн үр дүнгээр газардуулгын хүрээний эсэргүүцлийн муруйн графикийг байгуулах.
- ТӨГСГӨЛИЙН АЖИЛ
6.1. Багажнаас утсыг салгах;
6.2. Газардуулгын электродоос утсыг салгах, электродуудыг сугалж хураах;
6.3. Хэмжлийн электродуудыг газраас сугалж, хураах;
6.4. Цахилгааны утаснуудыг тус тусын дамарт ороох;
6.5. Хэмжлийн багажийг хурааж, хайрцагт хийх;
6.6. Бусад багаж хэрэгслийг хураах;
6.7. Хэмжлийн үр дүнгээр акт үйлдэх;
6.8. Ажлын байрыг цэвэрлэж хүлээлгэн өгөх.
- АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ШААРДЛАГА
7.1. Газардуулгын эсэргүүцлийг хэмжих ажлыг цаг уурын хэвийн нөхцөлд гүйцэтгэнэ. Үүнд:
• орчны температур -25ºС-аас +35ºС хүртэл;
• агаарын харьцангуй чийгшил 90%-иас ихгүй байх.
7.2. Газардуулгын эсэргүүцлийг хэмжих ажлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ба хэмжлийн ажлын технологи нь аюулгүй найдвартай байдлыг хангах ёстой.
7.3. Хэмжлийн ажлыг 18 нас хүрсэн, тухайн мэргэжлийн бэлтгэл хангасан, тус ажилд тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн дадлага туршлагатай, эрүүл мэндийн хувьд эмнэлгийн үзлэгээр орж тэнцсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгч, холбогдох группын эрх бүхий үнэмлэх авсан ажилтан аюулгүй ажиллагааны дүрэм, энэ технологийн картыг мөрдөнө.
7.4. Тухайн ажлын байранд ажиллах бүх ажилтнуудыг ажлын байртай танилцуулах, тухайлсан зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж баталгаажуулна. (Зааварчилгааг цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмд заасны дагуу гүйцэтгэнэ.)
7.5. Томилогдсон ажлын удирдагч нь техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, үйлдвэрийн ариун цэвэр, галын ба экологийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн арга хэмжээг биелүүлэх хариуцлагыг хүлээнэ.
7.6. Ажлын талбайд ажилтнууд шаардлагатай хамгаалах хэрэгслээр хангагдсан байх ёстой. Үүнд: Хаалт хашилт, тусгаарлах болон хамгаалах хэрэгслүүд, анхан шатны гал унтраах ба холбооны хэрэгслүүд, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах техник хэрэгслүүд байна.
7.7. Харанхуй буюу гэрэлтүүлэггүй газар (байр)-т ажил гүйцэтгэж болохгүй.
7.8. Ажлын талбайд шөнийн цагаар ажиллах шаардлага гарвал "Ажлын байрны гэрэлтүүлгийн норм. Хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага" MNS 4996-2000 стандартыг хангасан шөнийн гэрэлтүүлэгтэй байна. Ажлын байрны гэрэлтүүлэг 30 Лк-ээс, барилгын гадна талбайн гэрэлтүүлэг 10 Лк-ээс тус тус багагүй байна. Зөөврийн гэрэлтүүлэг ашиглах тохиолдолд тэжээлийн хүчдэл 42 В-оос ихгүй байх гэрэлтүүлэгч ашиглана.
7.9. Ажлын байр, хэсэг, орц, гарц, зам талбайн гэрэлтүүлэг нь ажилтны нүдийг гялбуулахгүй, жигд байх ёстой.
7.10. Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй, хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран хүснэгт 4-т зааснаас дотогш зайд ойртож болохгүй.
Хүснэгт 4
Хүчдэл, кВ |
Ажилтан ба тэдний хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, түр хаалт хашилт хүртэл зай, м |
Машин, ачаа өргөх кран, оосорлох хэрэгсэл ба ачааны ойртож болох зай, м |
|
1 хүртэл |
Агаарын шугамд |
0,6 |
1.0 |
Бусад цахилгаан байгууламжид |
Норм тогтоохгүй, хүрч шүргэж болохгүй |
1.0 |
|
1 - 35 |
0,6 |
1.0 |
|
60*, 110 |
1.0 |
1.5 |
|
220 |
2.0 |
2.5 |
|
330 |
2.5 |
3.5 |
|
400*, 500 |
3.5 |
4.5 |
*- тогтмол гүйдэл
- АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
8.1. Технологийн карт №7/11 ЦДАШ-ын тулгуур ба түүнд суурилуулсан тоноглолын газардуулах төхөөрөмжийн эсэргүүцлийг хэмжих /2011/ [1]
8.2. Технологийн карт №2 Газардуулгын элементүүдтэй /металл холбоос/ газардуулагчийн эсэргүүцлийг хэмжих [2]
8.3. УБЦТС ТӨХК-ийн газардуулгын танилцуулга [3]
8.4. БД 43-101-03 Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм [4]
8.5. Методика определения сопротивления заземляющего устройства
АГУУЛГА
- ЕРӨНХИЙ ХЭСЭГ
- ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
- ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
- МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ
- АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР
- ТӨГСГӨЛИЙН АЖИЛ
- АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
- АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Текст томруулах
A
A
A