- Нүүр
- Сайдын тушаал
- ҮНДСЭН СИСТЕМ, ДЭМЖИХ СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №32 2022.11.04/

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/64
Улаанбаатар хот
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн мэдээлэл солилцооны системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал"-ыг нэгдүгээр, "Танилт, нэвтрэлтийн системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал"-ыг хоёрдугаар, "Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал"-ыг гуравдугаар, "Мэдэгдэл хүргэх системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал"-ыг дөрөвдүгээр, "Албан бичиг солилцооны дундын системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, холболт үүсгэх заавар, аргачлалаар хүн, хуулийн этгээдийг хангаж ажиллахыг Үндэсний дата төв УТҮГ (М.Баттулга), И-Монгол академи УТҮГ (Л.Энхбат)-т тус тус үүрэг болгосугай.
3.Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Билэгдэмбэрэл)-т даалгасугай.
САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
