- Нүүр
- Сайдын тушаал
- МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/64 тушаалын 4 дүгээр хавсралт
МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү баримт бичгийн зорилго нь мэдэгдэл хүргэх системд холбогдоход тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, мэдэгдэл хүргэх системд холбогдох хүн, хуулийн этгээдийг заавар, аргачлалаар хангахад оршино.
1.2.Энэхүү баримт бичгийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэв.
1.3.Энэхүү баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10-д заасан журмын дагуу хүн, хуулийн этгээд /цаашид "Хэрэглэгч" гэх/-тэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөнө.
Хоёр.Мэдэгдэл хүргэх системд холбогдоход тавигдах
техникийн нөхцөл, шаардлага
2.1.Хэрэглэгч нь системийн веб интерфейс болон системийн API холболтыг ашиглана.
2.2.Хэрэглэгч нь "TEXT", "JSON", "XML" форматаар мэдээлэл, мэдэгдлийг дамжуулна.
2.3.Хэрэглэгч нь "HTTP", "SOAP", "REST", "SS7", "SMTP", "WEB API" гэсэн протоколуудыг ашиглана.
2.4.Хэрэглэгч нь мэдээлэл, мэдэгдлийг "SMS", "EMAIL", "APP NOTIFICATION", "VOICE MESSAGE" гэсэн сувгуудаар хүргэх боломжтой бөгөөд хүргэх сувгаа тодорхойлно.
2.5.Хэрэглэгч нь илгээх мэдээлэл, мэдэгдлийн боломжтой тоог И-Монгол академи улсын төсөвт үйлдвэрийн газраар тодорхойлуулна.
Гурав.Мэдэгдэл хүргэх системд холбогдох заавар, аргачлал
3.1.Хэрэглэгч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.16 дахь хэсэгт заасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр мэдэгдэл хүргэх системд холбогдоно.
3.2.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 7.1.7 дахь заалтад заасны дагуу төлөөлөн ажиллах эрх бүхий этгээдийн мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлнэ.
3.3.Хэрэглэгч нь системд холбогдоход ашиглах цахим шуудангийн хаягийг "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасны дагуу байгуулах гэрээний хавсралтад тусгана.
3.4.Үндэсний дата төв улсын төсөвт үйлдвэрийн газраас хэрэглэгчид мэдэгдэл хүргэх системд хандах эрхийг олгоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A