A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 10/32

Сайхандулаан сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2021 оны 07 сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11/07 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (М.Батцэцэг)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.БАТЦЭНГЭЛ