- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 387
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газрын хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
2. Тухайн улстай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд монголын талаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байгаар тогтоосугай.
3. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад харилцааны яамны тухайн улсыг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тогтоосугай.
4. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын тухайн комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүн удирдаж болохыг зөвшөөрсүгэй.
5. Засгийн газрын хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 163 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 32
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газрын хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 76 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 30 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Тухайн улстай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд монголын талаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.
3.Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад харилцааны яамны тухайн улсыг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тогтоосугай.
4.Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын тухайн комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүн удирдаж болохыг зөвшөөрсүгэй.
5.Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
