A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт" /БНбД 31-25-22/ барилгын норм, дүрмийг батлах тухай /ЗХХАЭ №32 2022.11.04/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

"Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт" /БНбД 31-25-22/ барилгын норм, дүрмийг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт" /БНбД 31-25-22/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор баталж, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан БНМАУ-ын Улсын барилгын хорооны 1988 оны 103 дугаар тогтоолоор баталсан "Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах норм, дүрэм" /БНбДII-66-88/-ийн (Б, В) - ерөнхий боловсролын сургуультай холбогдолтой зүйл заалтуудыг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

3. "Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт" /БНбД 31-25-22/ барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэхээс өмнө хэвлэн олшруулж, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

САЙД   Б.МӨНХБААТАР