A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/275

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Засгийн газрын 2021 оны "Журам батлах эрх олгох тухай" 381 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 2.1 дэх хэсгийн "хариуцсан нэгж нь" гэсний дараа "Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу холбогдох сав газрын захиргаанаас саналыг авч," гэж нэмсүгэй.

2."Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/2.4 дэх хэсэг:

"2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж ньжурмын 2.3-т заасан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуусонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр зарлана."

2/4.2.2 дахь хэсэг:

"4.2.2.хасагдах үнийн санал ирүүлсэн оролцогч буюу үнийн саналын оноо нь 40 (дөч) оноонд хүрээгүй техникийн саналд цаашид үнэлгээ хийхгүй бөгөөд цахим хуудсанд байршуулж оролцогч байгууллагуудад мэдэгдэнэ."

3."Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 4 дүгээр хавсралтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр хавсралт

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН

ТЕХНИКИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

...... оны ... дугаар сарын ....-ны өдөр ...................................... (аж ахуйн нэгжийн нэр)

............................................... ................................................ ..............................

(талбайн нэр) (аймаг, нийслэл) (сум, дүүрэг)

Шалгуур үзүүлэлт

Үнэлгээ

Оноо

1

Төслийн техникийн баримт бичгийн үнэлгээ

0-18

1.1

Талбайн геологи, хайгуулын ажлын төлөвлөлт

12

Геологи, хайгуулын ажлыг оновчтой, гүйцэд төлөвлөсөн:

Талбайн геологийн тогтцыг бүрэн судалж, байж болох бүх төрлийн ашигт малтмалын үнэлгээ өгсөн байх, арга аргачлалд судалгааны ажил зохимжтой зөв төлөвлөгдсөн байх.

10-12

Геологи хайгуулын ажил төлөвлөсөн: Талбайн геологийн тогтцыг гүйцэт судлаагүй, хайгуулын шатны ажлуудыг ерөнхийд нь төлөвлөсөн байх.

6-9

Геологи, хайгуулын ажлын төлөвлөлт хангалтгүй: Хайгуулын талбайн мэдээлэлтэй бүрэн танилцаагүй, судалгааны ажлын зорилго тодорхой бус, хайх ашигт малтмалын эрлийн ажил оновчтой бус.

0-5

1.2

БОХ, нөхөн сэргээх ажил, зардлын хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг тооцсон төлөвлөлт, мэдээлэл

0-6

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг бодитой төлөвлөсөн /бүрэн хангалттай/: Хайгуулын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн уулын малталт, өрөмдлөгийн ажлын хэмжээнд төлөвлөсөн зардал хангалттай төлөвлөгдсөн байх

5-6

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг алдаатай төлөвлөсөн байх /төлөвлөсөн/: Хайгуулын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн уулын малталт, өрөмдлөгийн ажлын хэмжээнд төлөвлөсөн зардал хангалтгүй, дутуу төлөвлөгдсөн байх

3-4

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг бодитой төлөвлөсөн /бүрэн хангалтгүй/: Хайгуулын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн уулын малталт, өрөмдлөгийн ажлын хэмжээнд буруу төлөвлөсөн зардал хангалтгүй байх

0-2

2

Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон тэдгээрийн туршлага чадвар

0-7

2.1

Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал

4

Төслийг гүйцэтгэх өөрийн үндсэн ажилтантай буюу ИТА болон Геологчид 100 хувь хангагдсан эсэх (НДШ төлөлтийн тодорхойлолт, бусад нотолгоотой байх).

4

Төслийг гэрээгээр гүйцэтгүүлэх бол (ИТА болон Геологчид <99 хувь).

0-3

2.2

Мэргэжлийн боловсон хүчний туршлага, чадвар

3

Монгол Улсын Зөвлөх геологич ажилладаг

3

Монгол Улсын Мэргэшсэн геологич ажилладаг

2

3.2.3 Аль аль нь байхгүй

0

3

Төсөлд ажиллах техник тоног төхөөрөмжийн мэдээллийн үнэлгээ (Гэрээ болон хавсралтаар баталгаажсан байна.)

0-5

3.1

Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өөрийн өмчийн өрмийн, геофизикийн болон бусад техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бол (өрмийн нотлох хавсралтууд)

5

Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрмийн, геофизикийн болон бусад техник тоног төхөөрөмжийг түрээсэлдэг эсвэл гэрээгээр хайгуулын ажил гүйцэтгүүлэх бол (Хамтран ажиллах гэрээ)

3-4

Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх техник тоног төхөөрөмжийн мэдээлэл ирүүлээгүй болон алдаатай, ирүүлсэн бол

0-2

НИЙТ ОНОО

30 хүртэл

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар (Л.Баярмандал), Үндэсний геологийн алба (О.Чулуун), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Геологийн бодлогын газар (Б.Уянга)-т тус тус даалгасугай.

5.Энэ тушаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагвад үүрэг болгосугай.

САЙДЖ.ГАНБААТАР