- Нүүр
- Сайдын тушаал
- ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2022 оны 10 дүгээр сарын 18-ны өдөр
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
Дугаар 210
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын Зсагийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Барилга байгууламжийн норм, нормативийн баримт бичгийн ерөнхий тогтолцоо"-ны хавсралт "Норм, нормативын баримт бичгийг бүрдэл" гэсэнд нийцүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 105 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Шалны ажил" гэсний "/БНбД 31-09-05/" гэснийг "/БНбД 31-26-05/" гэж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 198 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Захиргааны зориулалттай олон нийтийн барилга" гэсний "БНбД 31-04-12/"гэснийг "/БНбД 31-23-12/" гэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 123 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх" гэсний "/БНбД 31-23-22/" гэснийг "/35-01-22/" гэж, мөн сайдын 2022 оны 143 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Төв дамжуулах (Магистраль) хоолой" гэсний "/БНбД 44-01-2022/" гэснийг "/БНбД 34-01-22/" гэж, хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Төв дамжуулах (Магистраль) хоолой угсралт" гэсний "/БНбД 44-02-2022/" гэснийг "/БНбД 34-02-22/" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Дээрх өөрчлөлтүүдийн талаар холбогдох барилгын норм, дүрэмд тусгах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Г.Цогтсайхан/-т тус тус даалгасугай.
Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
