A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 63

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонтой холбогдуулан өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР