A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 01

Улаан худаг

СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, ҮНИЙН ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Т.Мөнхзоригийн өргөн барьсан Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнийн тарифыг шинэчлэн батлах тухай саналыг авч хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6, Татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.14, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнийн тарифыг хавсралтаар баталсугай.

2.Сумын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тогтоолын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоосон хоёрдугаар хавсралтыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоолыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа сараас мөрдсүгэй.

4.Сумын Засаг дарга (Т.Мөнхзориг)-т ДААЛГАХ нь:

4.1.Айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын татвар хураамжийг төлөвлөж, төвлөрүүлэх

4.2.Хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн баталсантай холбогдуулан айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шийдвэрийг сурталчилан таниулах

5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл, нарийн бичгийн дарга (Э.Мөнхцэцэг)-т үүрэг болгосугай.

ДАРГА Х.ЧИНЗОРИГТ